Шууд Chart

Монгол Улсын Төрийн дуулал

2026-08-01 06:18:36

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ

/Үг Ц.Дамдинсүрэн, ая Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж/

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхжинө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай...


Монгол Улсын Төрийн дуулал  
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2026-08-02 08:36
Миний бие монгол болоод, гадаад хэдэн хэлээр уншиж, сонсож мэдсэнээр манай хоёр хөршөөс эхлээд Америк, Франц, Япон зэрэг их, бага улс орнууд бүгд л үндэсний билэг тэмдэг, бахархал болсон дуулал, далбаа, сүлд тэмдэгээ УЛСЫН ДУУЛАЛ, УЛСЫН СҮЛД, УЛСЫН ДАЛБАА гэж өргөмжлөн дууддаг юм билээ. Манайх шиг сүлд, далбаа, дуулалаа мөхөж, солигдож байдаг төрдөө булаалгасан улс байхгүй шүү ...
МОНГОЛ УЛСЫН ДУУЛАЛ [127.0.0.xxx] 2026-08-02 08:23
МОНГОЛ УЛСЫН ДУУЛАЛ шүү. Ц.Дамдинсүрэн үгийг нь бичиж, Б.Дамдинсүрэн, Мөрдорж хоёр аяыг нь зохиогоод, Маршал Чойбалсан батлан, ард нийтээрээ дуулж, пянзанд анх бичүүлсэн нэр нь ч МОНГОЛ УЛСЫН ДУУЛАЛ гэж байгаа. МОНГОЛ УЛС мөнхөд оршихын тангараг болсон энэ эрхэм дуулалыг цагийн аясаар солигдож, мөхөж байдаг төрүүдэд хамаарал үгүй шүү!!!

Бидэнтэй нэгдээрэй