Шууд Chart

“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана

2026-07-31 08:32:21

Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж байна. Тус төсөл ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана.

Төслийг “Сэлбэ ухаалаг хот” төлөвлөлтөд нийцүүлэн дахин загварчлах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “сэндбокс” орчныг бий болгох бэлтгэл ажилдаа орохыг холбогдох албаныханд үүрэг болгов. “Сэлбэ ухаалаг хот"-ыг технологи, эдийн засгийн тусгай бүс болгох асуудлыг ирэх наймдугаар сарын 6-нд НИТХ-аар хэлэлцэнэ. Мөн тус төслийн орон сууцны метр квадратын үнийг хэрхэн бууруулах асуудлаар санхүүгийн олон төрөлт бүтээгдэхүүн санал болгохыг холбогдох албаныханд даалгав.


“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана  
Үзсэн: 2306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочлов [127.0.0.xxx] 2026-08-03 11:20
Бүх аймгуудыг татан буулгаж хүмүүсээ Улаанбаатарт төвлөрүүлж газар нутгаа гадныханд түрээслэх замаар ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх нэг гарц байна.Улаанбаатарт аймгуудын нэрээр дүүргүүд байгуулаад суурьшуул. Сэлбэ дэд төвийг Сэлэнгэ дүүрэг болгоод Сэлэнгэчүүдийг татаж авчраад амьдруул цаашаа...
Зочин [127.0.0.xxx] 2026-08-02 23:46
Хөгжиж буй ядуу улс орон байж дэлхийн жишгээс давсан өндөр үнэтэй орон сууцыг иргэд яаж худалдаж авч дийлэх юм бэ?Зохиомол хөөрөгдөлтэй үнээ буулгаж байж энэ олон байрнууд борлогдох байх шүү
Зочин [127.0.0.xxx] 2026-08-02 15:52
сэлбэ хот ашиглалтанд орсноор түгжрэлд хойшоо зуслан явалтгүй болно доо
Зочин [127.0.0.xxx] 2026-08-02 12:19
Хангах яах вэ ийм үнэтэй орон сууц ширэнгэ битгий бариулаж бай чамаарай явж бсан байрны үнийг хөөрөгдсөн шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй