Шууд Chart

АНУ гадаад оюутнуудын визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа

2026-08-03 16:58:34

АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шинэ журамд шүүхээс хориг тавихгүй бол 2026 оны есдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхлэх юм.

Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөх шигээ хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болжээ. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргах ёстой болно.

Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацаа 60 хоногоос 30 хоног болж богиноссон байна. Үүнээс гадна хугацаагаа сунгах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгажээ.

Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөхийг хориглосон бөгөөд зөвхөн Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл байдал гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөх юм. Мөн ижил түвшний өөр зэрэг хамгаалахын тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй болж, зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулжээ.

Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг дөрвөн жилээр бус, ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор олгохоор өөрчилсөн бөгөөд БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногийн хугацаатай байхаар тусгажээ.


АНУ гадаад оюутнуудын визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа  
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй