Шууд Chart

“Баатарван транс” компанийн үйл ажиллагааг түр зогсоов

2019-08-22 15:00:00

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт ашигт малтмал олборлох эрхтэй “Баатарван транс” компанийн үйл ажиллагааг түр зогсоох тухай захирамжийг тус аймгийн Засаг дарга гаргажээ.

Эргэн сануулахад,

Уг компанийнхан уурхай нээлгэхдээ тухайн багийн ИТХ-аар хэлэлцүүлж зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулсан бөгөөд орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийгээгүй, нутгийн иргэдийг ажлын байраар хангадаггүй аж. Үүнтэй холбогдуулан эмх замбараагүй байдал дахин үүсэхээс сэргийлж, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.2 дахь заалтыг үндэслэн дээрх арга хэмжээг авсан байна. Ингэснээр тус компанийнхан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хянан шалгах Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт, хууль хяналтын байгууллагын шийдвэр гарах хүртэл үйл ажиллагаа явуулах эрхгүй болов.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Баатарван транс” компанийн үйл ажиллагааг түр зогсоов  
Үзсэн: 1234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-23 05:36
Энд нэг сонин юм ойлгогдоод байх юм. Хууль бус уурхайг хаахад цаана нь өчнөөн хүн ажилгүй боллоо бараг л засгийн газар ажлаар хангах үүрэг хүлээх мэт. Хүмүүсийг ажилтай байлгахын тулд байгаль дэлхий ус голоо сүйтгүүлж болохгүй биздээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-23 05:28
Урд нь юу хийж байсан амьтан бэ чи

Бидэнтэй нэгдээрэй