
бөгөөд өнгөрсөн хугацаанд 127 хүнд мэс засал хийжээ.
Тэгвэл манай улсад дунгийн суулгацын мэс засал хийгдэж эхэлсний 10 жилийн ойн арга хэмжээ маргааш Чингис хаан зочид буудалд 18:00 цагт болох бөгөөд Эрүүл мэндийн сайд асан, доктор, профессор, гавьяат багш С.Ламбаа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, MED-EL дунгийн суулгацын компанийн Зүүн Өмнөд бүс нутаг хариуцсан захирал Томас Мюллер тэргүүтэй эмч, эрүүл мэндийн салбарынхан оролцох юм байна.
Түүнчлэн тус арга хэмжээний үеэр дунгийн суулгацын анхны баг, хамт олонд буюу клиникийн профессор, анагаах ухааны магистр Д.Чулуунбаатар, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, Монголын чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор Л.Бямбасүрэн, ЭХЭМҮТ-ийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр М.Ариунтунгалаг, сувилагч Х.Оюунтуяа, Х.Лхагва нарт сертификат олгох аж.
Монголд дунгийн суулгацын мэс засал хийгдэж эхэлсний 10 жилийн ой тохиож байна | ||
Үзсэн: 977 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.