
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах гэж буй "Abu roboсon-2019 Mongolia" олон улсын роботын тэмцээний хэвлэлийн хурал өнөөдөр 12:00 цагт "Holiday inn" зочид буудлын хоёр давхрын хурлын танхимд болно.
Үүнд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, дэд захирал Г.Гэрэл, ерөнхий продюсер Д.Ганчимэг, “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын төслийн ерөнхий продюсер Г.Агааноров, “ABU Robocon” төслийн нарийн бичгийн газрын мэргэжилтэн, "Эн-Эч-Кэй" телевизийн продюсер Ёшида Такуши, “ABU Robocon” төслийн ерөнхий продюсер, "Эн-Эч-Кэй" телевизийн продюсер Ёшида Такүши нар оролцох юм.
Тэмцээн энэ ням гарагт “Буянт-Ухаа” спортын ордонд болох бөгөөд Монгол, БНХАУ, Египт, Фижи зэрэг 16 орны 17 баг өрсөлдөнө.
"Abu roboсon-2019 Mongolia" олон улсын роботын тэмцээний хэвлэлийн хурал болно | ||
Үзсэн: 714 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.