Шууд Chart

“ABU ROBOCON-2019” роботын тэмцээнд оролцох Монголын нэг, хоёрдугаар багт хэн хэн багтав

2019-08-24 11:24:35

МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор манай улсад анх удаа олон улсын роботын тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

“ABU ROBOCON-2019” нэртэй тус тэмцээнд 16 орны 17 баг маргааш “Буянт-Ухаа” спортын ордонд өрсөлдхөд бэлэн болжээ. Харин манай улс давуу эрхийнхээ дагуу хоёр баг оролцуулах юм.

Өнөөдрийн хувьд бүх баг роботоо хайрцагнаасаа задалж, угсарч, маргааш тоглолтын талбайд гаргахад бэлтгэхийн тулд тус тусын роботынхоо бүх мэдрэгчийг хэрхэн ажиллаж байгааг шалгасан юм. Ингэхдээ туршилтын талбайд багууд хуваарийн дагуу гарав.

Монгол Улсаас оролцох багийг танилцуулбал ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн нэг, хоёрдугаар баг өрсөлдөнө.

Нэгдүгээр буюу “Цахим алт” багийн дасгалжуулагчаар Ц.Хүрэлбаатар, ахлагчаар М.Өсөхбаяр, гишүүдээр Д.Баярсайхан, Б.Цагаан, Э.Сосорбарам, Д.Насандэлгэр, Э.Шаравдорж, хоёрдугаар буюу “High Tech” багийн дасгалжуулагчаар Б.Дорж, ахлагчаар Х.Лодоншарав, гишүүдээр Г.Мөнх-Эрдэнэ, Э.Оргил, Б.Хас-Очир, Н.Золбаяр, Н.Мөнхжавхлан ажиллаж байна.

 

 

Нийтэлсэн: ABU Robocon-2019 Mongolia

“ABU ROBOCON-2019” роботын тэмцээнд оролцох Монголын нэг, хоёрдугаар багт хэн хэн багтав  
Үзсэн: 983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй