Шууд Chart

“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн эхлэхэд бэлэн боллоо

2019-08-25 11:45:20

“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн эхлэхэд бэлэн боллоо.

Уг тэмцээнийг МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа зохион байгуулагдах уг тэмцээн 18 дахь удаагаа болох гэж байна.

“Буянт-Ухаа” спортын ордонд болох уг тэмцээнд Монгол, Энэтхэг, Япон, Пакистан, Хонгконг, Индонез, Непал, “Малайз, Казахстан, Шри Ланка, Египет, БНХАУ, “Фижи, Камбуж, Тайланд, Вьетнам гэсэн 16 орны 17 баг өрсөлдөх юм.

Ивээн тэтгэгчээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) ХК. Мөн Японы технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч “Toyota”, “Panasonic”, “Mabuchi motor” зэрэг зургаан компани жил бүр ажиллаж байна.

Нэмж хэлэхэд, уг тэмцээнийг үзэгчид үнэ төлбөргүй үзэх боломжтой юм. 

Нийтэлсэн: ABU Robocon-2019 Mongolia

“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн эхлэхэд бэлэн боллоо  
Үзсэн: 985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй