Шууд Chart

“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн эхэллээ

2019-08-25 12:57:36

“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн дөнгөж сая эхэллээ.  

Уг тэмцээнийг МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа зохион байгуулагдах уг тэмцээн 18 дахь удаагаа болж байна.

“Буянт-Ухаа” спортын ордонд болж буй уг тэмцээнийг үзэж сонирхохоор УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, физикийн ухааны доктор А.Ундраа, “ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээний зохион байгуулагч, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, “ABU”-г төлөөлж, “NHK” телевизийн гүйцэтгэх захирал Сүзүки Юүкүго, МҮОНТ-ийн захирал Ч.Батцэнгэл, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл нар болон ШУТИС-ийн оюутан багш, үзэгчид цуглажээ.

Тэмцээнд Монгол, Энэтхэг, Япон, Пакистан, Хонгконг, Индонез, Непал, “Малайз, Казахстан, Шри Ланка, Египет, БНХАУ, “Фижи, Камбуж, Тайланд, Вьетнам гэсэн 16 орны 17 баг өрсөлдөх юм.

Ивээн тэтгэгчээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) ХК. Мөн Японы технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч “Toyota”, “Panasonic”, “Mabuchi motor” зэрэг зургаан компани жил бүр ажиллаж байна.

Нийтэлсэн: ABU Robocon-2019 Mongolia

“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн эхэллээ  
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй