
“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд яг одоо болж байгаа бөгөөд Монголын нэгдүгээр баг Вьетнамчуудыг хожиж, эхний ялалтаа авлаа.
Тэдний тоглолт маш ширүүн эхэлж, үзэгчдийг өндөлзүүлж байсан ч тэмцээний төгсгөл үед манай улсын баг тоглолтын санаачлагыг гартаа авч, 45 дахь секундэд 210:100 гэсэн харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авсан юм.
Монголын нэгдүгээр баг дараагийн “тулаанд” аль улсын багтай өрсөлдөх нь одоогоор тодорхойгүй байна. Харин Монголын хоёрдугаар баг Малайзчуудтай тоглохоор хүлээж байна.
Дээрх тэмцээнийг МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор манай улсад анх удаа зохион байгуулж байна.
“ABU ROBOCON-2019” нэртэй тус тэмцээнд 16 орны 17 баг маргааш “Буянт-Ухаа” спортын ордонд өрсөлдөж буй. Харин манай улс давуу эрхийнхээ дагуу хоёр баг оролцуулж байгаа юм.
Уг тэмцээний ерөнхий шүүгчээр МУИС-ийн багш Ө.Батбаяр, Монгол Улсад зохион байгуулагдаж буй робокон тэмцээний зохион байгуулах хорооны зөвлөх А.Замилан, ABU-ийг төлөөлж, Японы нийслэл Токиогийн Институтын хүндэт профессор Шимизү Масаши, Вьетнамын үндэсний телевиз мэдээллийн технологи болон телевизийн хэмжилзүйн төвийн дэд захирал Үэн Дэ Тун, Фижи телевизийн робоконы ерөнхий зөвлөх Майкл Дэниел Кайзер Вүүд нар ажиллаж байна.
Тэмцээний нээлт 15:00 цагт албан ёсоор эхэлнэ.
Ивээн тэтгэгчээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ)ХК ажиллаж байна.
Монголын баг эхний ялалтаа авлаа | ||
Үзсэн: 778 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.