
“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд яг одоо болж байгаа бөгөөд Монголын хоёрдугаар баг Малайзын багийг 240:100-ийн харьцаагаар цэвэр хожлоо. Манай улс зохион байгуулж буйн зэрэгцээ тамирчид маань ч сайн бэлдсэн байгаа нь үүгээр харагдаж байна хэмээн багш нар нь хэлж байв.
Дээрх тэмцээнийг МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор манай улсад анх удаа зохион байгуулж байна.
“ABU ROBOCON-2019” нэртэй тус тэмцээнд 16 орны 17 баг маргааш “Буянт-Ухаа” спортын ордонд өрсөлдөж буй. Харин манай улс давуу эрхийнхээ дагуу хоёр баг оролцуулж байгаа юм.
Тэмцээний нээлт 15:00 цагт албан ёсоор эхэлнэ.
Ивээн тэтгэгчээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ)ХК ажиллаж байна.
Монголын хоёрдугаар баг эхний ялалтаа авлаа | ||
Үзсэн: 558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.