Шууд Chart

Монгол, Вьетнам, Япон, БНХАУ гэсэн дөрвөн багаас түрүү тодрох болов уу

2019-08-25 14:38:49

“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна.

Уг тэмцээнд Вьетнам, БНХАУ, Японы багийг үзэгчид түрүүлэх болов уу гэж хамгийн ихээр нэрлэж байна. Учир нь Вьетнам зургаа, Япон, БНХАУ-ын баг гурван удаа түрүүлээд байгаа билээ.

Мөн Монголын хоёрдугаар багийн тамирчид маш их авхаалж, самбаатай өрсөлдөж байгаа тул нутгийнхаа дэвжээн дээр түрүүлж ч магадгүй гэх нь бий.  

Гэвч хэдийгээр дээрх гурван баг шилдгээр нэрлэгдээд байгаа ч техникийн талд дутагдалтай байгаа нь ажиглагдаж байна. Мөн дүрмийн алдаа их гаргаж байна гэж шүүгчид хэлж байсан юм.

Энэхүү тэмцээнийг МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор манай улсад анх удаа зохион байгуулж буй.

“ABU ROBOCON-2019” нэртэй тус тэмцээнд 16 орны 17 баг маргааш “Буянт-Ухаа” спортын ордонд өрсөлдөж буй. Харин манай улс давуу эрхийнхээ дагуу хоёр баг оролцуулж байгаа юм.

Уг тэмцээний ерөнхий шүүгчээр МУИС-ийн багш Ө.Батбаяр, Монгол Улсад зохион байгуулагдаж буй робокон тэмцээний зохион байгуулах хорооны зөвлөх А.Замилан, ABU-ийг төлөөлж, Японы нийслэл Токиогийн Институтын хүндэт профессор Шимизү Масаши, Вьетнамын үндэсний телевиз мэдээллийн технологи болон телевизийн хэмжилзүйн төвийн дэд захирал Үэн Дэ Тун, Фижи телевизийн робоконы ерөнхий зөвлөх Майкл Дэниел Кайзер Вүүд нар ажиллаж байна.

Тэмцээний албан ёсны нээлт 15:00 цагт эхэлнэ.

Ивээн тэтгэгчээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ)ХК ажиллаж байна.

Нийтэлсэн: ABU Robocon-2019 Mongolia

Монгол, Вьетнам, Япон, БНХАУ гэсэн дөрвөн багаас түрүү тодрох болов уу   
Үзсэн: 669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй