
“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байгаа бөгөөд албан ёсны нээлт 15:00 цагт эхэллээ.
Үүнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирж үг хэлэхдээ баг тамирчдад амжилт хүссэн юм. Манай улсад анх удаа болж байгаа тус тэмцээн нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй тул тэрбээр ийнхүү өөрийн биеэр ирсэн байв.
Түүний дараа МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, зохион байгуулагч Л.Нинжжамц, “NHK” телевизийн гүйцэтгэх захирал Сүзүки Юүкүго нар ч сэтгэгдлээ хуваалцсан юм.
Түүнчлэн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн А.Ундраа нарын зэрэг эрхмүүд хүндэтгэлийн суудалд саатсан байлаа.
Энэхүү тэмцээнийг МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо хамтран зохион байгуулж буй.
“ABU ROBOCON-2019” нэртэй тус тэмцээнд 16 орны 17 баг өрсөлдөж байгаа бөгөөд тун удахгүй шилдгүүд тодорно.
Ивээн тэтгэгчээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ)ХК ажиллаж байна.
Нээлтийн арга хэмжээнд “Чоно” хамтлаг уригдан ирж, ая дуугаа өргөсөн юм.
“ABU Robocon–2019” тэмцээний нээлт боллоо | ||
Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.