
“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байгаа бөгөөд шигшээ найман багийн тоглолт ид өрнөж байна.
Дөнгөж сая Монголын баг Японы багийг 210:130 харьцаагаар яллаа. Тэдний тоглолт тун өрсөлдөөнтэй, үзэгчдийн суудлаас нь өндөлзүүлж байв.
Аль алиных нь робот гацаж зогсохоос эхлээд олон саад тулгарсан ч нутгийн тэнгэр Монголын багийг ивээж, ээлжит ялалт авч ирэв.
Энэхүү тэмцээнийг МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо хамтран зохион байгуулж буй.
“ABU ROBOCON-2019” нэртэй тус тэмцээнд 16 орны 17 баг өрсөлдөж байгаа бөгөөд тун удахгүй шилдгүүд тодорно.
Ивээн тэтгэгчээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ)ХК ажиллаж байна.
Нутгийн тэнгэр ивээж, Монголын баг ээлжит хожлоо авлаа | ||
Үзсэн: 727 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.