
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “У.Хүрэлсүх: Би бизнесийн ертөнцөд ургасан шарилжийг тасдаж яваа болохоос зүлгийг нь зулгаагаагүй шүү”, “Б.Пүрэвдорж: Эрх баригчид Үндсэн хуулийг өөрт ашигтайгаар өөрчлөхөөр ажиллаж байна”, “200 кг-ыг өргөдөг хүн станозолол хэрэглэвэл 350-ийг ч ажрахгүй шиднэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Эрээний өргөтгөл, Монголын боломж”, “Хилийн маргаан нэрээр хамгаалалттай газарт гар дүрэх гэв үү”, “Олны анхаарал татсан, мартагдах шахсан хэргүүдийн хувь заяаг удахгүй шийдэх нь” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ё.Баатарбилэг: Нийгэм өөрчлөгдөөд байхад нэг л хөтөлбөрөөр “нүдээд” байж болохгүй”, “УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Ерөнхий прокурорт ханджээ”, “Тэргүүн хорооны дарга, ахмад Р.Бадарчийн баатарлаг тэмцэл, эмгэнэлт хувь тавилан” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Бөхчүүдийг жудгаар биш хуулиар хүмүүжүүлэх цаг болжээ”, “Х.Нямбаатар: Бүх хүн улс төрийн шийдвэр гаргадаг болсон нь зөв үү?!”, “Н.Цэрэнбат: Эзэнгүй орхигдсон газрын нөхөн сэргээлтэд 117 тэрбум хэрэгтэй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 612 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.