Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн төлөөлөл тайлбар, мэдэгдэл хийнэ

2019-08-29 07:30:00

- Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг

09:00 цагт: “Дэлхийн эм зүйн аян ба Эмнэлгийн менежментийн хурал” хэлэлцүүлэг үргэлжилнэ.

"holiday inn" зочид буудал

10:00 цагт: Монгол-Орос-Хятад улсын оюуны өмчийн асуудлаарх хамтарсан хурал “Газар зүйн заалт ба бүс нутгийн хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

Хангарди ордон

11:00 цагт: Нийт 60 хүүхдэд 91 сая 217 мянга 700 төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох арга хэмжээ болно. Утас: 86061232, 99187024, 80100294

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв

11:00 цагт: “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас "Буянт-Ухаа2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын явцын талаар тайлбар мэдэгдэл хийнэ. Утас: 88104671

Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв

11:20 цагт: “Оюу толгой” компани Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо (ЧДХБИХ)-нд лого хэвлэх машин хандивлах болон ханган нийлүүлэлтийн гэрээ байгуулах үйл ажиллагаа болно. Утас: 86664646

Нийслэлийн цагдаагийн удирдах газар

12:00 цагт: "2019-2020 оны хичээлийн шинэ жил" эхэлж буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийнэ. Утас: 99990528

Монголбанк

14:00 цагт: Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал болно. Утас: 80117121

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн төлөөлөл тайлбар, мэдэгдэл хийнэ  
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй