
- Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“MNB эвент холл”
11:00 цагт: “Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хойд хөршийн Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран Халх голын тухай "Халх голд байгуулсан гавьяа" дөрвөн ангит түүхэн баримтат кино бүтээсэн. Дээрх кино төслийн уран бүтээлчид, баг хамт олны оролцсон хэвлэлийн хурал болно. Утас: 99594343 /Хаяг: МҮОНРТ-ийн төв байр/
Интер ном
11:00 цагт: “Халхын гол” номын хоёр дахь хэвлэлтийн нээлт болно.
НОБГ
11:00 цагт: “Онцгой байдлын байгууллагаас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сурч хүмүүжих орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 86150069, 96658621, 91006131
Багахангай дүүрэг
11:00 цагт: Багахангай дүүргийн цэвэр бохир усны шугам сүлжээ, усан сан, насос станц, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн цогц бүтээн байгуулалтыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаа болно. Утас: 80189929
Хааис
14:00 цагт: Монгол-Германы хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ХБНГУ-ын ХХХААЯ-ны Парламент дахь төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йоахим Фухтел нар тус сургуульд зочилно.
ӨНӨӨДӨР: "Халх голд байгуулсан гавьяа" баримтат киноны хэвлэлийн хурал болно | ||
Үзсэн: 656 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.