Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-08-30 09:14:36

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монголбанк: Хугацаа хэтэрсэн зээлийг барилга, чанаргүй зээлийг уул уурхайн салбар тэргүүлж байна”, “З.Нарантуяа: Сонгуулийн тогтолцоогоо шийдэж чадахгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад ямар ч үр дүнгүй”, зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Тэтгэвэрт гараад “тэнэе””, “Хүн эмчилдэг мэргэжилтнүүдийн сургалтыг хөсөр хаяжээ”, ““Кимбаб Чонгүг” зоогийн газрын өргөтгөлийг албадан буулгалаа зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Х.Баттулга: УИХ “Гэмтнүүдийн чуулбар” болсон”, “В.Путин даваа гаригт ирнэ”, “До.Болд: Хэний ч нээгээгүй шинэ урсгалыг олж зур” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Үндсэн хуулийн өөрчлөлт дахь байгалийн баялгийн заалтын “олон өнгө”, “Л.Амармөрөн: Оюутан, залуус архидан согтуурсаны улмаас гэмт хэрэг зөрчилд холбогдож байна”, “Өндөр их алтайгаас алс баруун хязгаар руу түүчээлэн буй хөгжлийн замаар” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй