Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны нээлт болно

2019-09-02 07:00:00

- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 2-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Гандантэгчэнлин хийд

10:00 цагт:  “Батцагаан” цогчэн дуганы нээлтийн ёслол, “Самвад-III” олон улсын хурал болон “Хүрээ цам-Даншиг наадам-2019” шашин соёлын наадмын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал болно. Утас: 88048481, 88081261, 99114166

МУИС-ийн хичээлийн i байр

10:00 цагт: МУИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлтийн ёслол болно. УИХ-ын дарга Г.Занданшатар тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно. Утас: 99002019

Гадаад харилцааны яам

10:30 цагт: Эрхүү мужид болсон усны үерт нэрвэгдсэн хүмүүст дэмжлэг үзүүлэх сайн үйлс зохион байгуулж, оролцсон монгол иргэдэд "Россотрудничество" агентлагийн шагнал гардуулна. Утас: 94226008

НҮБ-ын төв байр

11:00 цагт:  Өнөөдрөөс энэ сарын 11-нийг хүртэл Засгийн газрын урилгаар Монгол Улсад айлчилж буй НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски хэвлэлийн хурал хийнэ. Утас: 327585, 99134426

Монголын Үндэсний музей

11:00 цагт:  Халх голын дайны түүхт ялалтын 80 жилийн ойн хүрээнд "Халхын гол-1939" сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: Н.Дариймаа 91011777

МУБИС

11:30 цагт: МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн  нээлт болно. УИХ-ын дарга Г.Занданшатар тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно

“Чингис хаан” ОУНБ

17:00 цагт: БНСУ-д зохион байгуулагдсан морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авсан тамирчид эх орондоо ирнэ.

“Зайсан Хилл” цогцолбор

18:30 цагт: Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: "Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны нээлт болно  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй