
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “В.В.Путин: Манай ард түмнүүд найрамдал, харилцан хүндэтгэлийн зарчимд тулгуурласан бат итгэлцлээр нягт холбогдсон билээ”, “Дарангуйлагчид “нэр дэвшигч”ийн мэдвэл зохих эрсдэл!”, “Сургууль эхлэхийн өмнөх “Нарантуул”” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Оюутнуудад зөв бичих дүрэм заах хүртэл ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр мууджээ”, ““Назу проперти” коbпаниас болж иргэд тэнүүчлэн амьдарч байна”, “Замын-Үүд боомтыг түр горимд шилжүүлэв” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Эрдмийн үрийг таригч их ургацын эзэн”, “Н.Даваадорж: Байлдааны онцлог, зөв тактик бидэнд ялалт авчирсан”, “Маргааш 20:00 цаг хүртэл зам хаана” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Инээд хөөр дүүрэн эрдмийн их далайн аялал эхэллээ”, “С.Бямбацогт: Үндсэн хуулийг өөрчлөх боломж олдсон үед нь АН-ынхан дэм тус болох хэрэгтэй”, “Уул уурхай тойрсон улс төр ба тоо” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 728 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.