Шууд Chart

Түр хугацаанд зохицуулалт хийх тул жолооч, явган зорчигчдыг хүлээцтэй хандахыг хүсэв

2019-09-02 14:40:38

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийж буй айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Нийгмийн сүлжээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг хоёр өдөр хаана гэсэн ташаа мэдээлэл тарж, иргэдийг төөрөлдүүлж, бухимдуулж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зорчих чиглэлийн зарим замыг богино хугацаанд хаана.

Өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид айлчлал хийхэд аюулгүй байдлыг нь тухайн улсын цагдаагийн байгууллага хангадаг. Цагдаагийн байгууллага энэ үүргээ гүйцэтгэхдээ иргэдэд аль болох чирэгдэл учруулахгүй, удаан хугацаанд зам хаахгүйгээр зохицуулалт хийнэ. Өнөөдөр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа” гэв.

Мөн  ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа н.Цэрэнпунцаг "Замын хөдөлгөөнийг зохицуулалт нь зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын үйл ажиллагааны нэг хэсэг. Дээрх айлчлалын үед нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт замын хөдөлгөөний зохицуулалтыг хийнэ.

Мөн энэ үеэр тодорхой хугацаанд зочид, төлөөлөгчдийн очих байршил хүртэл зохицуулалт хийгдэх тул дамжин өнгөрөх явцад жолооч, явган зорчигчид тайван хүлээцтэй хандахыг хүсч байна" гэлээ.

Ташрамд дуулгахад, .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Түр хугацаанд зохицуулалт хийх тул жолооч, явган зорчигчдыг хүлээцтэй хандахыг хүсэв  
Үзсэн: 1255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
unshigch [127.0.0.xxx] 2019-09-02 17:52
zuw zuw demjij bn. yavah shaardlagagui bol gertee l amarsan ni deer

Бидэнтэй нэгдээрэй