
- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 4-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Гадаад харилцааны яам
09:00 цагт: "Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-Эрх зүйн баталгааг хангах нь" сэдэвт зөвлөлдөх уулзалт эхэлнэ.
НҮБ-ын байр
09:00 цагт: НҮБ-ын тогтвортой тогтвортой хөгжлийн зорилгууд ба мэдээллийн хүртээмжийн чадавх бэхжүүлэх сургалт болно. Утас: 70105652
MN-Мэдээллийн төв
11:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооноос хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа болон тулгамдаж буй асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
11:30 цагт: Морьт харвааны олон улсын тэмцээн Чингисийн хүрээ цогцолборт энэ сарын 6-нд болно. Тус тэмцээний талаар Хан Монгол морьтны холбооноос мэдээлэл хийнэ.
12:00 цагт: БХБЯ, Барилгын хөгжлийн төвөөс барилгын салбарын асуудлаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт: Дефакто институт сангаас "Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс - 2019” судалгааны тайланг танилцуулна.
"Holliday inn" зочид буудал
11:10 цагт: ДАШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийн Монгол - Мьянмарын тоглолтын өмнөх хэвлэлийн хурал болно.
Улсын драмын эрдмийн театр
12:00 цагт: "Надтай үлдээч" жүжгийн хэвлэлийн хурал болно.
ӨНӨӨДӨР: Барилгын салбарын асуудлаар мэдээлэл хийнэ | ||
Үзсэн: 535 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.