Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-09-05 08:55:00

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 5-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин үгүйлэгдэж байна”, “Д.Ганболд: Би эмчид яаралтай үзүүлэхээр цаг авсан учир нэг өдөр байхгүй байсан”, “Хороондоо бүртгэлтэй өрхүүдэд өнөөдөр түлшний карт тараана” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Урагшилдаггүй урсгал засвар”, “Шүүх шүүгчдээ шүүж чадах уу”, ““РИА Новости”: Хэлэлцээ үр өгөөжтэй болсон” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Засагт улаан гэрэл аслаа”, “Л.Бямбасүрэн: Чихэвчнээс болж дүлийрэх тохиолдол ирэх оноос эрс ихэсч магадгүй”, “Ашиглахыг хориглосон 162 барилгыг буулгах ажил эхэлсэн” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Их суудлын хуралдаанаар Хэнтийд “Их сунгаа” болох эсэхийг шийднэ”, “Сайжруулсан шахмал түлшээр агаарын бохирдлыг 50 хувь бууруулна”, “Ж.Хунан: Шүүхийн хараат бус байдал хараат бус томилгооноос эхэлнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй