Шууд Chart

М.Хишигбаяр дэлхийн аварга боллоо

2019-09-05 09:41:21

Хэдхэн сарын өмнө Тодруулбал, тэрбээр өнгөрсөн сард Польш улсын Закопане хотод зохиогдсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д аваргалжээ. Гурав дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд 14 улсын 80 шахам тамирчин оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн тэрбээр дөрөв хожиж, гурав тэнцэн, нийт 11 оноо авсан амжилтаар түрүүлсэн аж. Үндсэн төрөлдөө аваргалсан манай тамирчин рапид төрлөөс мөн хүрэл медаль хүртсэн байна.

Сонирхуулахад, М.Хишигбаяр даам, шатрын спортоор аль алинаар нь спортын мастер цол хүртсэн Монголдоо цорын ганц тамирчин бөгөөд даамын УАШТ-ээс гурван алт (1990, 1991, 2005), нэг мөнгө (2006), хоёр хүрэл (2004, 2013) медаль хүртэж, 2005 онд Италид болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцож байв.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

М.Хишигбаяр дэлхийн аварга боллоо  
Үзсэн: 1920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-05 17:59
баяр хүргэе
Зочин [127.0.0.xxx] 2019-09-05 15:39
bayr hurgey mundag yumaa
Удирдлагын академийн Нэг ангийнхан [127.0.0.xxx] 2019-09-05 14:56
Баяр хүргэе үнэхээр мундаг шүү.амжилт амжилт амжилт
Зочин [127.0.0.xxx] 2019-09-05 14:34
Bayar hyrgej, ulam ih amjilt hysen erooe. Tand bayarlalaa

Бидэнтэй нэгдээрэй