Шууд Chart

Улс тѳрийн намуудын дотоод ардчилалд хийсэн судалгааны дүнг танилцуулав

2019-09-05 10:40:43

Монголын улс тѳрийн намуудын дотоод ардчилалд хоёр дахь удаагаа хийсэн судалгааны дүнгээ “Дефакто” институтээс ѳчигдѳр танилцууллаа. Өнгѳрсѳн жил эл судалгааг хийхдээ тоон аргачлалаар зургаан намыг хамруулсан бол энэ удаа найман намыг оролцуулжээ. . Намуудын дотоод ардчиллыг үнэлэхдээ чанарын судалгааны буюу олон улсад хэрэглэдэг аргыг ашигласан байна. Өөрөөр хэлбэл, намын гишүүдтэй ярилцаж, Улсын дээд шүүхийн нээлттэй мэдээллийн сан болон намуудын үндсэн дүрэм, журам, дотоод ардчилалтай холбоотой гарсан зарим үйл явдал, баримтад шинжилгээ хийжээ.

Одоогоор улс тѳрийн 32 нам үйл ажиллагаа явуулж буй ч дээрх наймаас бусад нь тодорхой болон тодорхойгүй шалтгаанаар судалгаанд оролцохоос татгалзсан аж. Улс тѳрийн намууд Засгийн эрхэд нөлөөтэй институт учраас түүний дотоод ардчилал, гишүүдийн оролцоо, ил тод байдлыг судлах нь чухал гэдгийг судалгааны багийн гишүүн, МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн ахлах багш, доктор Э.Гэрэлт-Од хэлэв. Энэ жилийн судалгааны дүн ѳмнѳх оныхоос ѳндѳр үзүүлэлттэй гарсан нь УИХ-ын 42 дугаар тойргийн нѳхѳн сонгуульд бэлтгэх, нэр дэвшигчдээ тодруулах зорилгоор намуудын гишүүдийн оролцоо идэвхэжсэнтэй холбоотой гэж судлаач нар үзэж байна. Ийм судалгаа гаргаснаар намуудтай холбоотой асуудлыг нээлттэй ил тод зарлаж, шийддэг, хариуцлагатай намуудыг бий болгоход хувь нэмрээ оруулах ач холбогдолтой аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Улс тѳрийн намуудын дотоод ардчилалд хийсэн судалгааны дүнг танилцуулав  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй