Шууд Chart

Тусгай хэрэгцээ шаардлагатай 1685 хүүхэд сурах эрхээ эдэлж чадахгүй байна гэв

2019-09-05 12:40:35

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбооны төлөөлөл тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг энгийн сургуульд сургах захирамж гарсан ч хэрэгжихгүй байгаа талаар өчигдөр мэдээлэв. Энэ үеэр тус холбооны зөвлөх Ц.Уянга “БСШУС-ын сайдын гаргасан захирамжид тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн сурах орчныг тухайн сургуулийн захиргаа нь бүрдүүлэх ёстойг тодорхой заасан. Гэвч төсөв байхгүй гэсэн шалтгаанаар сургуулиудын удирдлага хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээг хангах тоног төхөөрөмж авахгүй байна. Анги удирдсан багш нараас гадна туслах мэргэжилтэн ч ерөнхий боловсролын сургуульд ажиллах ёстой. Туслах багшийг цалинжуулж чадахгүй гээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургахаас татгалзах хандлага ажиглагдсаар байна. Энэ асуудлыг шийдээгүйгээс бидний хүүхдүүд хичээлээс завсардах боллоо” гэв. Тус холбооны хийсэн судалгаагаар тусгай хэрэгцээ шаардлагатай 1685 хүүхэд сурах эрхээ эдэлж чадахгүй байгаа юм. Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй нэг ч хүүхэд энгийн сургуульд сурч чадахгүй байгааг эцэг, эхчүүд шүүмжиллээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Тусгай хэрэгцээ шаардлагатай 1685 хүүхэд сурах эрхээ эдэлж чадахгүй байна гэв  
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй