Шууд Chart

Г.Эрдэнэцогт монгол тоглогчидтой баг байгуулна

2019-09-05 13:40:38

Цахим спортын “Counter strike GO” тоглоомын төрлөөр зохион байгуулагддаг “StarLadder” мажор тэмцээний Ази тивийн шалгаруулалт өнгөрсөн долоодугаар сард болж, Австрали улсын "Grayhound" багт "erkaSt" нэрээр тоглодог монгол тоглогч Г.Эрдэнэцогт өөрийн багтайгаа оролцсон.  

Ийн "Grayhound" баг "StarLadder" мажор тэмцээний “Asia minor” шатны ялагч болж, 30 мянган ам.долларын шагнал хүртэж, тоглогч тус бүрийнхээ гарын үсэг бүхий стикерүүдийг гарган эзэмшихээр болсон билээ.

Г.Эрдэнэцогт Австрали улсад оюутны визээр оршин суудаг байсан бөгөөд түүний сурдаг их сургуулийн зүгээс визийн хугацааг дахин сунгах боломжгүй болсноор “Grayhound” багаа орхих шийдвэр гаргасан. Тэрбээр тус багт тоглосон гурван жилийн хугацаанд Азийн аваргад түрүүлж, томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож, хоёр стикер гаргасан юм.

Тэгвэл

Сонирхуулахад, цахим спорт сонирхогч залуус, фэнүүд дэмждэг тамирчныхаа стикерийг худалдаж авч дижитал орчинд “наадаг”. Улмаар тухайн стикерийн борлуулалтын орлогын тодорхой хувийг тамирчин өөрөө авдаг. Түүнчлэн мажор стикертэй болсон тамирчинд эхний ээлжид 20-40 мянга орчим ам.доллар олгодог юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Г.Эрдэнэцогт монгол тоглогчидтой баг байгуулна  
Үзсэн: 370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй