Шууд Chart

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 17:00 цагт Мьянмартай тоглоно

2019-09-05 14:30:59

Эргэн сануулахад, манай баг 2014 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тулаанд Мьянмартай таарч нийлбэр дүнгээр 1:2-оор ялагдсан. Энэ удаад “Талын хөх чононууд” нутагтаа болох эхний тоглолтод заавал хожиж, өмнөх ялагдлын хариугаа авахыг зорьж байгаа.

Монголын шигшээ багийн эхний өрсөлдөгч Мьянмарын багийн талаар товч танилцуулахад, Мьянмарын шигшээ өдгөө дэлхийн чансааны 135-т, манай багаас 52 байрын өмнө бичигдэж байна. 2011 онд Монголын шигшээ баг дэлхийн чансааны 168-д бичигдсэн нь хамгийн өндөр амжилт бол мөн онд Мьянмар 172-т эрэмбэлэгдсэн нь шигшээ багийнх нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт ажээ.

Монголын шигшээ багийн хүрсэн хамгийн өндөр чансаа Мьянмарын хамгийн сул үзүүлэлттэй эн зэрэгцэж байна гэхээр сул өрсөлдөгч биш юм.

Мьянмарын шигшээ нь Зүүн Өмнөд Азийн /ASEAN/ “Сузуки цом”, “Зүүн Өмнөд Азийн наадам” гэсэн бүс нутгийнхаа хоёр тэмцээнд амжилттай оролцдог. Тэдний өрсөлдөгч дунд Тайланд, Вьетнам, Малайз, Индонез зэрэг хүчирхэг баг бий.

Монтенегро улсын мэргэжилтэн Миодрог Радулович 2019 оноос Мьянмарын шигшээ багийг удирдаж байгаа. Мьянмарын баг 2019 онд гурван нөхөрсөг тоглолт хийхдээ Тайвантай нэг ч бөмбөг алдалгүй тэнцэн, Индонезид 0:2-ээр хожигдож, Сингапурыг 2:1-ээр буулган авч байжээ.

Шигшээ багийнх нь ахлагчийн үүргийг 29 настай хаалгач Кяав Зин Хет гүйцэтгэдэг. Кяав Зин Хет нь Мьянмарын үндэсний лигийн “Yangon United” клубт тоглодог бөгөөд тус клубээс нийт зургаан тоглогч шигшээ багтаа дуудагджээ.









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 17:00 цагт Мьянмартай тоглоно  
Үзсэн: 752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй