Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн үр дүнг танилцуулна

2019-09-06 07:00:00

- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 6-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Цэнгэг Усны нөөц, Байгаль Хамгаалах Төв

09:00 цагт: Тархи судлалын шилдэг эрдэмтдийн бүтээлтэй танилцах, стрессийг даван туулах орчин үеийн аргууд, нейромаркетинг, нейротехнологийн (хүний нүүрний хувирлаар дамжуулан үнэн, худал ярьж буй эсэхийг тодорхойлдог) олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 94049455

"Блью скай" зочид буудал

09:00 цагт: "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны хамтарсан үнэлгээний урьдчилсан үр дүнг танилцуулна. 99179899

Үндсэн хуулийн цэц

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ.

Шангри-Ла зочид буудал

09:30 цагт: Нүүрсний салбарын худалдаа хөрөнгө оруулалтын олон улсын "Coal Mongolia-2019" чуулга уулзалт, үзэсгэлэн үргэлжилнэ. Утас: 88041040

барилгачдын талбай

10:00 цагт: Барилга, хот байгуулалтын яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг", Барилгачдын баяр-2019 арга хэмжээ болно. Утас: 80189929, 91119757

Үндэсний мэдээллийн төв

10:30 цагт: Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төв

11:00 цагт: Үндсэн хуулийн асуудлаар залуус байр сууриа илэрхийлнэ.

Хангарди ордон

11:00 цагт: "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээний хэвлэлийн хурал болно.

ШУТИС-ийн V байр

12:00 цагт: БСШУСЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн Хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд "Барилгын материалын туршилт судалгаа, шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори"-ийн нээлт болно.

"Блью скай" зочид буудал

15:00 цагт: Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн  экспедицийн 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн үр дүнг танилцуулна  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй