Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-09-06 08:42:28

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Өрсөлдөх чадвар, төмөр замыг онцолсон “Coal Mongolia-2019””, “С.Баясгалан: Монгол Улс ОХУ-ын аманд орж биш, зөвшилцөж явах ёстой”, “Үндсэн хуульд үг л үлдэнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хамарын хийд орчмын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх шийдвэрийг хүчингүй болголоо”, “Нүүрсний боловсруулалт, чанарт анхаарах ёстойг сануулав”, “Юн Бён Сын: Хуурамч материал бүрдүүлбэл дахиж виз мэдүүлэх эрхгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Үндсэн хууль “өрлүүлсэн” ч цэц өмөөрөхгүй”, “Д.Болормаа: Хамтарсан хөрөнгө оруулалтын сан хувьцааны санхүүжилт хийнэ”, “МАН: Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монгол Улс “саарал жагсаалт”-ын өмнө зогсож байна”, “Өрсөлдөх чадвараа тордохоос өөр урагшлах боломж байхгүй”, “Б.Хурц нарын хурал давж заалдах шатны шүүхэд үргэлжилнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй