
Цол олгох, Зэвсэгт хүчний анги, салбарт томилох ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа С.Дашзэвэг, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр, ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Н.Гантөмөр нарын албаны хүн оролцов. Түүнчлэн бригадын генерал Д.Ганзориг шинэ офицеруудад баяр хүргэж, амжилт хүслээ. Тэрбээр "Зэвсэгт хүчний эгнээнд орж байгаа та бүхэнд баяр хүргэе. Та бүхэнд дөрвөн жилийн хугацаанд эрдэмтэн багш нараасаа олж авсан мэдлэгээ цэргийн албанд хэрэгжүүлэх боломж тохиож байна. Цэргийн амьдрал дээр омогших, бахархах олон сайхан зүйлс тохиохын зэрэгцээ сэтгэлийн тэсвэр тэвчээр, хатуужил шаардсан асуудал ч таарна. Энэ бүхнийг давсны дараа жинхэнэ офицер болно. Түүнээс дэслэгч цол авснаараа офицер болохгүй. Томилогдон очсон анги, салбартаа мэдлэг, ур чадвар, ажлын үүрэг гүйцэтгэлээрээ үргэлж манлайлагч нь байж, доорх цэргүүддээ, дээрх удирдлагууддаа түшигтэй яваарай. Зэвсэгт хүчин хэн сайн ажиллана, түүнийг дэмжиж, дараагийн сургуульд сургаж, бэлтгэдэг юм шүү. Та бүхний өмнө асар их ирээдүй байна. Эрхэм дэслэгч та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, албандаа хоёргүй сэтгэлээр хичээж ажиллаарай" гэсэн юм. Мөн томилогдсон шинэ офицеруудыг төлөөлж, ҮБХИС-ийг онц дүнтэй дүүргэсэн, дэслэгч Э.Баяржаргал "Мөрдэс нэгт нөхдөдөө сургуулиа амжилттай төгсөж, Зэвсэгт хүчин хэмээх том өрх айлын нэг гишүүн болж байгаа явдалд баяр хүргэе" гээд Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж явна гэдгээ илэрхийллээ.





Дэслэгч цол авснаараа офицер болохгүй | ||
Үзсэн: 4027 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.