
Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд бүх аймгийг оношилгооны төвтэй болгох зорилт тавьсан.
Тэгвэл Увс аймгийнхан энэхүү зорилгоо биелүүлж, аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн нэг болон хоёрдугаар давхрыг оношилгооны төвийн зориулалтаар тохижуулан засварлаж, тоног төхөөрөмжөө суурилуулан нээлтээ хийлээ.
Аймгийн нэгдсэн эмнэлэгийн амбулаторийн тасагт нийт 5 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж суурилуулсан байна. Тус оношилгооны төв нь компьютер томограф, зүрхний өнгөт эхо 3D, ходоод, уушиг, бүдүүн, нарийн гэдэс, урологийн дурангууд, шүдний бор машин, шүдний дэлгэмэл рентген, нүдний бүх төрлийн аппарат, чих хамар хоолойн бүх төрлийн аппарат, лабораторийн бүх төрлийн нарийн шинжилгээний аппаратаар хангагджээ.
Өмнө нь аймгийн иргэд Улаанбаатар хот, Ховдын Бүсийн оношилгооны төвүүдэд очиж, оношилгоо, шинжилгээ хийлгэж, санхүүгийн болон цаг хугацааны алдагдалд ордог байсан бол уг оношилгооны төвтэй болсноор иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар улам сайжрахыг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.
Таван тэрбум төгрөгийн өртөгтэй оношилгооны төвтэй боллоо | ||
Үзсэн: 1125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.