Шууд Chart

Цацрагтай ажиллагсдын тоо 6 дахин өсчээ

2019-10-17 17:42:37

Олон улсын атомын энергийн агентлагийн техник хамтын ажиллагааны “Цацрагийн хяналтын лабораторийн хүний нөөц, цацрагийн хамгаалалт техникийн чадавхийг бэхжүүлэх” MON/9/009 төслийн хүрээнд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лаборатори 100 ширхэг дозиметрийг автоматаар дараалуулан унших боломжтой HARSHAW 6600 Plus TLD загварын шинэ хэмжилтийн систем бүхий төхөөрөмжтэй боллоо.

 

Тус төхөөрөмжийг ашиглан цацрагтай ажиллагчдын ажил мэргэжлээсээ шалтгаалан авч буй цацрагийн тунгийн хэмжээг сарын давтамжтай хянах боломж бүрдэх юм. 2003 онтой харьцуулахад өнөөдөр цацрагтай ажиллагсдын тоо 6 дахин өссөн байна.


Цацрагтай ажиллагсдын тоо 6 дахин өсчээ  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй