
Найруулагч Г.Доржсамбуу агсны нэрэмжит "Бурхан мэднэ" театр урлагийнхны наадам маргааш болно. Бидний мэддэгээр "Говийн зэрэглээ"-гийн Арслан шүү дээ. Энэ наадмыг Г.Доржсамбуу агсныг дурсч төрсөн өдрөөр нь хийдэг уламжлалтай. Энэ жил шилдэг найруулагч, эрэгтэй, эмэгтэй жүжигчин, зураач, жүжгийн зохиолч, хошин шогийн хамтлаг, театр урлагийн зүтгэлтэн зэрэг долоон номинацид шагнал гардуулна. Энэ шагналыг одоогоор 18 уран бүтээлч хүртсэн. "Бурхан мэднэ" театр урлагийн наадамд 2003 оноос өнөөг хүртэл тайзнаа амилсан бүхий л жүжиг өрсөлдөх юм. Тиймээс маш чадварлаг уран бүтээлчид, чанартай жүжгүүд шагнал авах биз ээ.
Г.Доржсамбуу агсны амьд ахуйдаа хүртсэн хамгийн том шагнал бол Э.Оюун багшийн магтаал байсан юм. Тайзнаа 10 жил тоглосон цорын ганц жүжиг бол түүний найруулсан "Найрын ширээний ууц" жүжиг юм. Энэ жүжгийг жилд зуу гаруй удаа тоглоход үзэгчдийн нэг ч суудал хоосон байгаагүй юмдаг. Түүнийг 1994 онд өөд болоход Монголын урлагийн ертөнцөд ихээхэн орон зай хоосорсон юм. Тиймээс гэр бүлийнхэн нь түүнийг дурсч 1995 онд төрсөн өдрөөр нь "Дурлалын нууц" жүжиг тавьжээ. Тэр нь одоогийн "Бурхан мэднэ" наадам болон өргөжөөд байгаа юм.
“Говийн зэрэглээ"-гийн Арслан агсны нэрэмжит театрын баяр болно | ||
Үзсэн: 2071 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.