Шууд Chart

Бүртгэлтэй эмийн 63.4 хувийг жороор олгох эм эзэлж байна

2019-10-24 17:15:00

МХЕГ-аас зах зээл дэх эмийн чанар, хэрэглээний аюулгүй байдлыг хангуулах, эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчдын чадавх, хандлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг жигд, тэгш, хүртээмжтэй хийх нөхцөлийг бий болгох зорилгоор энэ сарын 22-24-ны өдрүүдэд эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчдад сургалт зохион байгууллаа.

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй 4800 гаруй нэрийн эмийн 30 хувь нь үндэсний үйлдвэрийн эм, 70 хувь нь импортын эм бөгөөд 63.4 хувь нь жороор олгох, 35.5 хувь нь жоргүй олгох, 1.1 хувь нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм байна.

Иргэдийн дунд эмийн зохистой хэрэглээний ойлголт, хандлага дутмаг, антибиотикийг өөрсдийн дураар эмийн сангаас авч, замбараагүй хэрэглэдэг буруу дадалтай, эмийн жор бичилт хангалтгүй, эмийн сангууд эмийг жоргүй олгодог, жороор эм олголтод тавих хяналт хангалтгүй зэрэг асуудлууд байгаа аж.


Бүртгэлтэй эмийн 63.4 хувийг жороор олгох эм эзэлж байна  
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй