Шууд Chart

Д.Дагвадорж, Н.Түвшинбаяр нар МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвших үү

2019-10-30 15:33:12

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд энэ сарын 23-нд болохоор товлогджээ. Харин ээжит бус гишүүдийн хурал ирэх арваннэгдүгээр сарын 28-нд "Чингис" зочид буудалд болох бөгөөд энэ үеэр ерөнхийлөгчөө сонгож магадгүй хэмээн спортынхон хүлээж байна.

Энэ сарын 3-нд МҮОХ-ын ерөнхийлөгч Д.Загдсүрэн 18 жил хашсан үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн.

Тэгснээр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцэж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулсан юм.

Иймд тус хорооны ерөнхийлөгчид Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж, Н.Түвшинбаяр нар нэр дэвших магадлал бий хэмээн эх сурвалж мэдээллэв.

Ямартай ч оньсго мэт энэхүү тааврын хариу ирэх сарын 28-нд гарах болов уу.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Дагвадорж, Н.Түвшинбаяр нар МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвших үү  
Үзсэн: 8296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй