Шууд Chart

Хугацаа нь дууссан "Хөсөг" цайг бэлгэнд тараажээ

2019-11-07 18:00:56

Иргэнээс ирүүлсэн "Ахмадын баярын бэлэг болгож Хөсөг цайны хугацаа дууссан, хуурамч шошго наасан цай тараасан” гэх гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 21/272 дугаар удирдамжаар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Gimex ХХК-ий 2017 оны 11 сарын 15-ны өдөр үйлдвэрлэсэн Хөсөг цайны огнооны хэсэгт наалт нааж, 2019 оны 01 сарын 10 гэсэн бичилт хийн хуурамч хаяг шошго үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд уг цайг буцаан татан авалт хийж байна. Одоогийн байдлаар 120 ширхэг цай буцаан татан авалтаар хурааж аваад байна.

Иймээс тус цайг хүлээн авсан иргэд холбогдох газарт хандахыг анхааруулж байна.

Эх сурвалж: Ховд Мэргэжлийн Хяналтын Газар


Хугацаа нь дууссан "Хөсөг" цайг бэлгэнд тараажээ  
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй