Шууд Chart

Вирус байнга хувирч өөрчлөгддөг

2014-03-17 10:30:20

Вирусийн гаралтай өвчнийг эмчлэх эмийг гаргаж авахаар эрдэмтэд багагүй хүч, цаг зарж байдаг бөгөөд хэдэн жил өнгөрөхөд үр дүн бүхий эмийн үйлчилгээ хүлээж байсан үйлчилгээгээ алддаг. Энэ нь өвчтөнүүдийн өндөр шаардлага биш бөгөөд вирус өөрөө хувирч өөрчлөгдсөнд байна. 

Сүүлийн хэдэн арван жилд лихорадка буюу уруул дээрх цэврүү үүсгэгч энгийн герпесийн вирус нь вирусологч эрдэмтдийн анхаарлыг татаж байна. Вирус нь хүний биед нэвтрэнгүүтээ мэдрэлийн системийн зангилаанууд дээр үүрд үлддэг байна. Хүний биеийн дархлаа хэвийн байхад санаа зовох юмгүй боловч, стресс, амьсгалын замын халдварын суурин дээр дархлаа сулрах үед тухайн вирус үржих үйл явц эхлэж бидний мэдэх уруул дээрх шарх үүсдэг.
 
1970 оноос өмнө герпесийн вирусийн халдварын дахин давталтыг дарангуйлах эмийн бодис байхгүй байсан бөгөөд герпес вирусийн олшролд шууд оролцдог фермент болох ДНК-полимеразын идэвхжлийг дардаг  анхны эм ацикловерыг гаргаж авсан. Цаг тухайд нь эхэлсэн ацикловерийн эмчилгээ нь  өвчний үргэлжлэх хугацааг богиносгож эдгэрэлтийг хурдасгадаг.
Гэвч 40 жил өнгөрсөн герпесийг асуудлыг уламжлалт эмээр шийдвэрлэх нь төгс биш юм. Энгийн герпесийн вирус нь уг эмэнд дасал болж тэсвэртэй болсон байна. Цоо шинэ үр дүнтэй эмийг Англид гарган авч зах зээлд Эразабан нэртэйгээр нийлүүлсэн байна. Эрзабаны гол үйлчлэгч бодис нь докозанол юм. Доказонол нь өвөрмөц патентлагдсан молекул бөгөөд өвчтөний эмчилгээний үр дүнгийн үйлчилгээний судалгаагаар болон АНУ-ын хүнс, эмийн хяналтын байгууллагаас сайшаагдсан. Эрдэм шинжилгээний судалгаагаар Эразабан нь вирусийн эсрэг шинэ үеийн бэлдмэл гэдэг нь нотлогдсон. Өмнөх эмнүүдээс ялгаатай нь эд эсийн бүрхүүл мембран нөлөөлж вирусийг нэвтрүүлдэггүй бөгөөд тархалтыг зогсоодог байна.

Вирус байнга хувирч өөрчлөгддөг   
Үзсэн: 1204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй