Харшлын өвчин нь ерөнхийдөө хортой эд юмсад үзүүлэх дархлааны урвалд орох үзэгдэл буюу хариу үйлдэл юм.
• Харшлын шалтгаан, түүний тохиолдолууд
Харшилтай болох хүчин зүйлүүд
Харшил нь маш элбэг тохиолддог өвчин юм. Генийн болоод гадаад орчны хүчин зүйлс нь харшлын гол үүсгэгчид юм. Дархлааны систем нь гадны халдвар, нян зэрэг хортой бодисуудаас хүний биеийг хамгаалдаг. Мөн энэхүү систем нь харшил үүсгэдэг гадны бодист хариу үйлдэл үзүүлдэг ба тэдгээр бодисууд нь хүнд хор нөлөө учруулдаггүй голдуу хоргүй байдаг.
Гэхдээ харшилтай хүний дархлааны системийн хариу үйлдэл нь эмзэг байдаг. Харшлын үед дархлааны хариу үйлчлэл харшил үүсгэгч бодисыг эсэргүүцдэг химийн нэгдэлүүдийг гаргадаг загатнах, хавдах, булчингаар татах, залхаг (нус) ялгарах, арьс улайж хавдах, бижрүүтэх гэх зэрэг шинж тэмдэгүүд харшлын үед илэрдэг. Эдгээр шинж тэмдэгүүд нь хүн хүнд өөр өөрөөр илэрдэг. Нийтлэг харшлын өвчнүүд цэцгийн тоосноос, сул шорооноос, гэрийн тэжээвэр амьтдын хагнаас, тоосноос үүдэлтэй байдаг. Мөн хоолны болон эмийн харшлууд нь нийтлэг тохиолддог.
Шавжинд хазуулах, үнэт эдлэл, энгэсэг, халуун ногоо болон бусад зүйлээс болж харшлын үйлчлэл үүсэх нь ч бий. Зарим хүмүүс халуун хүйтны , нарны болон бусад гадаад орчны нөлөөлөлд үзүүлэх хариу үйлдлээс үлдсэн харшилтай байдаг. Заримдаа үрэлтээс болоод харшлын шинж тэмдэгүүд илрэх нь ч байдаг. Өвөрмөц харшлууд гэр бүлийн хүмүүсээс дамждаггүй ч эцэг эх тань хоёулаа харшилтай байх магадлалтай бол, таны ээж тань харшилтай бол түүнийг тусах магадлал улам их байна.
Харшлын өвчин хүндрэлүүд, үлд, эстна хүндрэх нөхцөлүүдийг бий болгодог.
Шинж тэмдэгүүд:
Харшлын шинж тэмдэгүүд өөр өөр байдаг.
• Амьсгалахад хүндрэлтэй
• Нүд халуу оргих, нулимс гойжих, загатнах
• Нүдний халдвар (нүд улайж хавдана)
• Найтаалгах
• Суулгах, гэдэс суулгах
• Толгой өвдөх
• Арьс улайж хавдах
• Ам хамар, хоолой, арьс, биеийн бусад хэсэг загатнах
• Нус ихээр гарах
• Арьс бижрүүтэх
• Гэдэс базлах
• Огиудас хүрэх
• Амьсгаа давчдах
Танд илэрч байгаа шинж тэмдэгүүдийг үүсгэдэг бодисууд биеийн тань аль нэг хэсэгтэй холбоотой байдаг. Жишээ нь:
• Амьсгалсаны дараа хамар битүүрэх, ам хамар загатнах, шингэн залхаг (нус) хамраас гойжих, найтаалгах, амьсгал давчдахад хүргэдэг харшил үүсгэгч.
• Нүдэнд хүрэхэд загатнуулдаг, нулимс гоождог, улайн хавдахад хүргэдэг харшил үүсгэгч.
• Харшил өгөх хоол хүнс нь бөөлжис цутгах, огиудас хүрэх, хэвлийгээр өвдөх, гэдэс базлах, гэдэс гүйлгэх,бие улам муудах, амь насанд халгаатай шинж тэмдэгүүдийг үүсгэж болдог.
• Харшил үүсгэгч бодис арьсанд хүрэхэд арьс бижрүүтэх, улайж хавдах, загатнах, цэврүүтэх явдал гардаг ба арьс хүртэл хуурч унадаг тохиолдолд байдаг.
• Энгийн харшлууд биеийг бүхэлд нь хамардаг ба янз янзын шинж тэмдэгүүдийг үүсгэдэг.
Шинж тэмдэг болон шинжилгээ
Эрүүлийг хамгаалагч буюу эмч хүмүүс харшлын өвчин илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн үзлэг шалгалт зэргийг хийдэг шинж тэмдэгүүд харшлынх эсвэл өөр бусад хүндрэлээс үүдэлтэй эсэхийг харшлын шинжилгээгээр тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь: муудсан хоол идсэнээс болж илэрдэг шинж тэмдэг нь хоолны харшилтай ижилхэн байдаг. Зарим эмүүд (аспирин, анпицилин гэх мэт)улайж хавдах зэрэг харшлын бус хариу үйлчлэл үзүүлдэг.
Арьсны шинжилгээ бол харшлын өвчнийг шинжлэх хамгийн сайн арга юм. Үүний нэг бол хатгах шинжилгээ ба харшлын шинж тэмдэг бүхий тодорхой хэсэг газрыг хамардаг. Дараа нь тухайн хэсгийг хатгаж доторх бодисыг арьсны гадаргууд гаргаж ирэх. Улайж хавдсан шинж тэмдэг бүхий хариу үйлчлэхийг ойрын зайнаас харж ажиглана. Арьсны шинжилгээг бага насны хүүхэд болон нялх хүүхдүүдийг сонгон авч хийж болно.
Бусад төрлийн нөхөх шинжилгээ гэж байдаг. Илүү нарийвчилсан мэдээллийг харшлын шинжилгээнээс хараарай.
Цусны шинжилгээгээр өвөрмөц харшил, түүнд хамрагдах бодис ялангуяа иммуноглобулин Е-ийн түвшинг шалгахад хийдэг.
Бүрэн гүйцэд цусны тооцоолох, тэр дундаа иосиопил цусны цагаан эсны тооцоолол нь харшлыг илрүүлэхэд тусалдаг.
Зарим тохиолдолд эмч нар эерэг үр дүн харахын тулд зарим харшил өгөх зүйлийг хэрэглэхгүй байхыг мөн муу нөлөө үзүүлэх зүйлийг хэрэглэснээр үр дүнг нь шинжилдэг “хэрэглэх эсвэл хасах шинжилгээг” ашигладаг. Энэ арга нь голдуу харшил хоолных байна уу? Эмийнх байна уу гэдгийг нь шинжилдэг. Эмч нар таны халуун, хүйтэн мөн гадны цочроогоор үүсэх сэрлээр үүсгэгдэх хүчин зүйлд үзүүлэх хариу үйлчлэлийг шинжилдэг. Зарим үед харшлын шинж тэмдэгийг үүсгэгч бодисыг доод зовхинд үйлчлүүлж харшлын хариу үйлчлэлийг шалгаж үздэг. Гэхдээ энэ шинжилгээг зөвхөн эмч хийж гүйцэтгэх хэрэгтэй.
Эмчилгээ
Хүнд харшлын харш үйлчлэлд богино хугацаанд үйлчилж эпиниприн гэдэг эмийг эмчилгээг шаарддаг. Шинж тэмдэгийг намдаах хамгийн сайн арга бол танд харшил өгөөд байгаа зүйлээс зайлсхийх явдал юм. Энэ арга хэмжээг ялангуяа хоолны болон эмийн харшлын үед авдаг. Харшлаас сэргийлэх, эмчлэх эмүүд хэд хэдэн төрлөөрөө байдаг.
Танд илэрч буй харшлын шинж тэмдэгийн төрлөөс хүндэрсэн байдлаас хамаарч эмчийн тань ямар эмийн эмчилгээ хэрэглэх нь шалтгаална. Харшлаас (эстна, цэцгийн тоосноос үүсдэг халууралт, үлд) үүсгэгддэг өвөрмөц өвчнүүд өөр төрлийн эмчилгээ шаардагддаг.

Харшил юунаас болж үүсдэг вэ? | ||
Үзсэн: 14904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.