Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.03.18/

2014-03-18 06:30:00

Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 17. Тэргүүн дагуул одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Шалгуур тавьсан өдөр. Мөнгөний төлөө хэт их хөөцөлдвөл гэр бүлээ алдах болно. Бусдын тавьсан мэхэнд унахгүй байх хэрэгтэй. Идэвхи санаачлагатай бай. Мөнгөний асуудалд илүү бодитой ухаалаг хандвал буцаад хэвийн амьдралдаа орж чадна. Эцэг эх хонинууд хүүхдүүддээ онцгой анхаарал хандуулах цаг нь болж.


 

Үхрийн орд (4/20-5/20):  Өөрийн давуу талыг олонд бүү тунхагла, эсрэг хүйстэндээ амжилтаа бүү гайхуул. Гэр бүл батлуулах, үр тогтооход таатай өдөр. Эмчилгээг хойшлуулж болохгүй. Тус ордонд төрөгсөд энэ өдөр алсын замд гарах бололтой. Бэлэг худалдан авахтай холбоотой зарлага гарна.

 

Ихрийн орд (5/21-6/21): Таагүй өдөр. Хэрэв энэ өдөр та аялал эсвэл холын замд гарахаар төлөвлөсөн байсан бол болгоомжтой байгаарай. Учир нь бэртэл гэмтэл авах юм уу эсвэл осолд орох эрсдэл өндөртэй байна. Зүүд зөнтэй байна. Түүдэг гал, гал түймэр зүүдэлбэл ажил хэрэг тогтворгүй байна.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Тэнцвэргүй өдөр. Өнөөдөр сэтгэл хөдлөлдөө автах өдөр. Ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулахдаа сайн судалж үз. Хайр сэтгэлийн тал дээр та хоёрыг тохирсон хүмүүс гэж хэлэхэд хэцүү байна. Эвлэрэх магадлал тун бага.


 

Арслангийн орд (7/23-8/22): Тэгш өдөр. Од эрхэсийн зүгээс уур бухимдлыг багасгах болно. Хайр дурлал болон бүтээлч эрэл хайгуулыг тань зөөлөн байдал угтан авах болно. Та орлого олох болон шагнал мөнгө хандивлагч хүмүүсийг өөртөө татах болно. Бусадтай харьцах чадвар чинь өсөх бөгөөд энэ нь таныг гэрээ хэлэлцээр хийж мөн амжилтанд хүрсэн шилдэг зөвшилцөөн хийж чадна гэдгийг тань батлах болно. Өөрт тань тусалсан хүмүүст талархал илэрхийлэхээ бүү март. 

Охины орд (8/23-9/22): Хоёрдмол шинжтэй өдөр. Том жижиг асуудлууд амжилттай шийдэгдэнэ. Хувийн амьдралд зарим өөрчлөлтүүд гарна. Таны сонгосон хүн танай гэр бүлийнхэнд тааламжтай сэтгэл төрүүлж чадахаар байна. Найз нөхөдтэйгөө хэл амаа ололцохын тулд бүхнийг хийх хэрэгтэй.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22):  Таны оюуны чадвар бүхнийг төвөггүйхэн хийж гүйцэтгэнэ. Та магадгүй хөгжилтэй үйл ажиллагаанд оролцохыг хүснэ. Гэвч та ажлын цаг дуустал хүлээсэн нь дээр. Таны дотор буцалж буй эрчим хүч өчүүхэн төдий шүүмжлэлд сад тавин гарах болно. Согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий. Бие тавгүйтэж, гэмтэж бэртэх магадлалтай.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Сэтгэлийг тань зассан өдөр. Зарлаганд гүйж, хувийн болон ажилын зорилгоо биелүүлж эсвэл төрөл бүрийн үйл ажиллагаанд хүүхдээ хүргэж, авч байсан завгүй хэдэн өдөр дуусаж байгаа тул, гүнзгий амьсгаа аваад амарч эхэл. Гэр орондоо хайртай хүмүүстэйгээ байх дуртай ихэнх хилэнцүүд өдрийн сүүл, оройг эрхэмлэн үздэг. Хэдийгээр энэ түр зуурын ч зочдын давлагаа, гэр бүлийг хямруулж мэдэх үүрэг амлалт, стресстүүлж мэдэх гэрийн тань нөхцөл байдал дарамтыг их хэмжээгээр өсгөнө.
 

Нумын орд (11/22-12/21):  Энэ өдөр янз бүрийн уулзалт, үдэшлэгээр дүүрэн өдөр. Шинэ танилууд, шинэ сэтгэгдлээ хуучны дурсамжуудаасаа илүү үнэлнэ. Гэхдээ шинэ зүйлст хэт бүү авт. Аль болох төлөв даруу байхыг хичээ. Таны тэвчээргүй, тогтворгүй зан шүүмж дагуулна. Од эрхэс таныг эхлээд бод, харин дараа нь ярь эсвэл хий хэмээн зөвлөж байна.

 

Матрын орд (12/22-1/19): Хүнд өдөр. Хэрэв та тун удахгүй тушаал дэвших гэж байгаа бол дарга удирдлагатайгаа муудалцах нь тийм ч сайхан санаа биш шүү. Зарим нэг нь гэр бүлийн хэрэгцээ шаардлагаас үүдэн дарга удирдлагатайгаа цалин мөнгөний талаар маргаан үүсгэх бололтой. Тиймээс гэр орны асуудал болон ажлаа хооронд нь сайтар зохицуулахыг сануулж байна.

 

Хумхын орд (1/20-2/18):  Гайхалтай өдөр. Нэр хүнд тань танд давуу байдал бий болгох болно. Хэрэв хэн нэгэн таныг өөрийгөө танилцуулахаас өмнө таньж байвал нэг их гайхаад байх хэрэггүй. Бизнесийн үйл ажиллагааны үеэр таны зөв цагт зөв зүйлийг хэлж чаддаг гайхалтай чадвар тань танд тус болохоос гадна амжилтын тань гарааг эхлүүлэх болно.

 

Загасны орд (2/19-3/20):  Өнөөдөр санхүүгийн хувьд сайн өдөр. Гэхдаэ та том олз олохгүйг хичээгээрэй. Хэрэв олбол ядахдаа далд хийгээрэй. Мэдлэг олж авч гүн гүнзгий эзэмшинэ. Шургуу тэвчээртэй байдал илэрнэ. Мэдлэг эзэмшихийн зэрэгцээ, хувь хүний хувьд өөрчлөгдөнө.
 


Өнөөдрийн зурхай /2014.03.18/  
Үзсэн: 1131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй