Шууд Chart

Голомтын арга хэмжээний хэрэгжилтэд дотоод хяналт хийж ажиллалаагүй зөрчил илэрлээ

2019-12-12 17:11:09

Баян-Өлгий аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн халдварт шар өвчнөөс урьдчилан сэргийлэх болон халдвар эсэргүүцэх голомтын хариу арга хэмжээ, аймгийн Засаг даргын албан даалгавар, МХГ-ын даргын албан бичгээр өгөгдсөн чиглэлийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар зарим өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нар тохиолдлын хавьталын судалгааг бүрэн гаргаагүй, хавьталуудад эрт илрүүлгийн үзлэгийг заасан хугацаанд бүрэн гүйцэт хийгээгүй, товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-3 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтанд хамруулаагүй, харьяа сургууль, цэцэрлэг, айл өрх, иргэдэд урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг давтамжтайгаар зохион байгуулаагүй, тохиолдол бүрийн голомтын судалгаа болон тандалт судалгааг заавар журмын дагуу хийж үнэлэлт дүгнэлт хийгээгүй, дарга нарын зүгээс голомтын арга хэмжээний хэрэгжилтэд дотоод хяналт хийж ажиллалаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

Зөрчил арилгуулах албан шаардлагаар хугацаат үүрэг даалгавар өгч, албан даалгаврын биелэлтийг хангуулаагүй, халдварт өвчний голомтын арга хэмжээ хангалтгүй зэрэг зөрчлүүдийг үндэслэн 2 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар ажиллаж байна.


Голомтын арга хэмжээний хэрэгжилтэд дотоод хяналт хийж ажиллалаагүй зөрчил илэрлээ  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй