
Хүний бие хаврын урин дулаан цагт дасан зохицож эхэлтлээ ойролцоогоор дөрвөн долоо хоног болдог гэнэ. Хаврын ядаргааг давах аргууд бол агаар салхинд гарах, хөдөлгөөн, болон зөв хооллолт амьдралын аятай хэв маяг юм.
Хүйтний улиралд шинэ ногоо жимс дутмагаас болж хавар болоход биеийн нөөц витамин дуусдаг. Тиймээс хүний биеийн эсэргүүцэл муудаж ханиад зэрэг халдварт өвчин тусахдаа амархан болсон байдаг. Хаврын улиралд хүний биед витамин болон уургийн нөхөлт их шаардагддаг байна. Шинэ ногооны салат, витаминтай хөнгөн хоол идэх хэрэгтэй. “Хүнд” хоолонд ходоод хэт их ажиллана. Тиймээс биеийн энергийн ихэнх нь зөвхөн хоол боловсруулах үйл ажиллагаанд зарцуулагдаж бусад юманд энергигүй болох муу талтай. Тэгэхээр „гурван удаа их хооллосноос таван удаа багаар хооллох” зарчмыг баримтлах нь чухал. Оффист ажилладаг хүмүүс өдрийн хоолондоо хөнгөн хоол хэрэглэх, хэдэн минут агаарт алхах нь ширээний ард нойрмоглохоос сэргийлдэг байна. Хүн ер нь өдөрт 1,5 литр шингэн уух ёстой бөгөөд ургамлын болон жимсний цай уух нь сайн.
Хүний биед бодисын солилцоог сайжруулан энерги авахад В витамины төрлүүд, эрдэс бодис ургамлын ишлэг (баласт) хэрэгтэй. Энэ бүгдийг жимс ногоо, салат, ургамлын тос, бүтэн үр тариагаар хийсэн бүтээгдэхүүн, тараг шинэ сүүнээс олж авна. Хүнсний ногоог их усанд удаан чанавал витамин нь арилна гэсэн үг. Тиймээс бага усанд хурдан болгох хэрэгтэй. Уураар чанагч бүр сайн.
Витамин B1: мах, төмс буудайнд Витамин B2: сүү, сүүн бүтээгдэхүүн, элэг, загас, өндөг, бууцайнд
Витамин B6: мах, загас, байцаа, төмс, вандуй, гадил жимсэнд
Витамин B12: загас, элэг, өндөгний шаранд
Витамин C: жимс (жүрж, мандрин, нимбэг), ногоон ногоо, амтат улаан чинжүү, улаан лооль, төмс
Төмөрлөг: мах, дотор мах , ногоон ногоонд
Магниз: бүтэн үр тариагаар хийсэн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, маханд байдаг байна.
Хаврын ядаргааг давах аргууд | ||
Үзсэн: 1367 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.