
Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 20. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 19. Салхины эх одтой, хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Tааламжтай өдөр. Таны амжилтад хүрэх зам найз нөхөдтэй чинь салшгүй холбоотой. Тиймээс та болж өгвөл хэнийг ч битгий гомдоогоорой. Итгэл бол таны ялгарах тал. Санхүүгийн ажил тогтвортой сайн явагдана. Ашиг орлого их авчрах төсөлд мөнгөө оруул.
Үхрийн орд (4/20-5/20): Хөгжил цэцэглэлт. Энэ/сүүлээр санхүүгийн байдал туйлын сайжирна. Хүмүүжүүлэгч тань таныг ажил мэргэжлийн зорилгодоо ахихад туслана. Насаар ахимаг, эд хөрөнгөтэй, ганц бие хүн таны амраг юмуу хань болно. Ихэнх нь маш их эрч хүчтэй бөгөөд тэмцэл дунд амьдрах чадвартай хариуцлагатай байна.
Ихрийн орд (5/21-6/21): Сэтгэлд таатай өдөр. Романтик харьцаа өрнүүн, сонгосон хүн тань эсвэл хайрт тань урмыг хугалахгүй. Гэр бүл дотныхондоо анхаарал тавь. Ахуйн асуудлуудын нэг хэсгийг өөр дээрээ үүр. Таны хань үүнийг зохих ёсоор нь үнэлнэ.
Мэлхийн орд (6/22-7/22): Бэрхшээлгүй өдөр. Таны хайр дурлалын амьдрал дэгэнтэй догонтой байх нь өдөр тутмын үйл ажиллагаанд тань саад учруулна. Гэвч, хэрэв та жижиг зүйлийг дэвэргэхгүй л бол энэ байдал удаан үргэлжлэхгүй бололтой. Хардалт эсвэл эрх мэдлийн асуудлууд үүсэж болзошгүй. Хэдийгээр танд бусдад өгөх хайр хангалттай байгаа ч яг одоо тэр хайр эргээд танд талархал хүндэтгэлийг авчирч чадах эсэхийг нь тунгаан бодох хэрэгтэй.
Арслангийн орд (7/23-8/22): Хурц өдөр. Оюунлаг буд гариг хүчирхэг ангараг гаригтай нэгдсэнээр таны оюун ухаан болон аливааг зөв зүйтэй үнэлэх чадвар маш сайн байх бөгөөд та ямар ч асуудлыг маш хурдан шийдэж чадна. Өнөөдөр илтгэл тавьж, мэтгэлцэх уралдаан тэмцээнд оролцоход маш таатай өдөр байх болно. Оюутан сурагчид бие даалтаа дуусгаж, шалгалт шүүлгээ амжилттай өгөх болно. Зохиолч яруу найрагч нар томоохон зохиол бичиж эхлэхээс гадна бичиж дууссан зохиолоо хянаж засварлах болно.
Охины орд (8/23-9/22): Мэргэжлийн үйл ажиллагаанд таатай өдөр. Хэдий та нарийн бичиг, сувилагч, програмч байсан ч мэргэжилдээ хамгийн шилдэг нь байх болно. Энэ өдрийн таатай хандлагуудыг дээд зэргаэр ашигла. Өдөр тутмын ажил, үүрэг чинь таны бүх цаг хугацааг авна. Оройд мэргэжлийн бүх асуудлаа дуусгахыг хичээ, учир нь гэрийн болон хувийн асуудлаа шийдэх хэрэг гарна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Үр бүтээлтэй өдөр. Энэ өдөр та юу ч хийсэн танд хялбар байх болно. Хувийн болон ажил албаны хэлэлцээр маш үр бүтээлтэй байх болно. Жинлүүрийнхэний энерги, эрч хүч болон өөртөө итгэх итгэл дээд түвшиндээ хүрэх болно. Гэвч, хуучинсаг бодлоосоо салах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны зөн совин таныг хуурах магадлалтай байна.
Хилэнцийн орд (10/23-11/21): Цаг заваа зохицуулах өдөр. Хэрэв дэргэд тань сайхан ярьж, сайхан уур амьсгалыг бүрдүүлж чаддаг хэн нэгэн байдаг бол өнөөдрийг ганцаараа өнгөрүүлэх гэсний хэрэггүй. Биеэсээ ирж байгаа дохиолол бүрийг сайн сонс. Сэтгэл хөдлөлөө өөрийн эрүүл мэндэд нөлөөлөхөөс болгоомжил. Хэрвээ та сул зогсолтоо үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсэж байгаа бол ёо, тайгийн дасгал хийж аливаа зүйлсийг дүгнэн цэгнэ.
Нумын орд (11/22-12/21): Түгшүүртэй өдөр. Өнөөдөр нэлээд зөрчилдөөнтэй таагүй өдөр болох бололтой. Хэрвээ хүмүүс таны үзэл бодлыг үл ойшоож байвал сэтгэлээр унах хэрэггүй. Тэд таны зөв болохыг удахгүй ойлгох болно. Өнөөдөр аль болох худлаа ярихгүй байх хэрэгтэй бөгөөд чухал ажил хэргээ түр хойшлуулахыг зөвлөж байна.
Матрын орд (12/22-1/19): Хэцүү өдөр. Өнөөдрийн дэлхийн бөмбөрцгийн чиг хандлага тайван, дөлгөөн зантай, эв найрамдалд дуртай хүмүүст тохирохгүй юм. Та хайртай хүн, ах дүүгээсээ болж сэтгэлийн дарамттай байна. Хамгийн маргаантай асуудлууд таны өв хөрөнгө, давуу талыг тань тойрч эхлэх болно. Түргэн зантай байсны хэрэггүй. Учрыг нь ойлготлоо та ямар нэгэн үйл хөдлөл хийхээсээ татгалз. Хичээл зүтгэлтэй байж сайн шийдвэр гарга.
Хумхын орд (1/20-2/18): Болгоомжлох өдөр. Хумхууд байгаа зүйлдэ сэтгэл ханадаггүй улс. Танд өнөөдөр мөрийтэй тоглоом тоглох хэрэггүй, анхаарлаа битгий алдаарай гэж од гараг зөвлөж байна. Сул дорой, залхуу байдлаа бусдад бүү харуул. Бүх зүйлийг хугацаанд нь хий. Азтай мөчүүдийг бүү алд.
Загасны орд (2/19-3/20): Таатай өдөр. Ирэх амралтын өдрүүдэд амрахгүй гэвэл хэсэг хамтран ажиллагсадтайгаа ажлаа дуусгах нь. Сайн харилцаа сайхан бүхнийг авчирна. Өөрийн сонирхдог зүйлээ хийж шинэ сонирхолдоо хөтлөгд. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сургуульд сайн дурын ажил хийх хүүхдээ сургах шинэ арга барил олох нь.
Өнөөдрийн зурхай /2014.03.20/ | ||
Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.