
Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 20. Хонгорцог одтой, нэг цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 00 минутад мандан, 19 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хаврын хугас дунд болох улирал 0 цаг 52 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өлсөж ундаасна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Эерэг өдөр. Од эрхэсийн зүгээс таны нөхөрлөлд нөлөө үзүүлнэ. Ямар нэг зүйл хийж эхлэхээсээ өмнө хамтрагчийнхаа бодож төсөөлж байгаа зүйлийг ахин нэг бодоод үзээрэй. Буруу ойлголцох магадлал өндөр байна. Хэрэв өөрийгөө дуугаа хураан таагүй зүйлсээ дотроо хадгалаад байгаагаа ойлговол энэ бүгдийгээ гадагшлуулах ямар нэгэн аргыг заавал олох хэрэгтэй.
Үхрийн орд (4/20-5/20): Энэ өдөр сонголт хийх өдөр. Та үйл явдлыг бүү яаруул. Зүрх сэтгэлээ сонс. Материаллаг бие даасан байдалтай болоход тань таны найз нөхөд тусална. Өөрийн өвөрмөц үзэл бодол, төсөөллүүдээ тэдэнтэй зоригтой хуваалц. Тэд танд зөв гарц олж өгнө.
Ихрийн орд (5/21-6/21): Болгоомжлох өдөр. Та өнөөдөр бусдын анхаарлын төвд байх бөгөөд олон гайхалтай хүмүүс таныг өөрийн танилын хүрээндээ багтаахыг хүснэ. Эрэгтэйчүүд эрүүл мэнддээ хайхрамжгүй хандахаас зайлсхий. Мөн өнөөдөр хоосон амлалт өгөхөөс болгоомжил.
Мэлхийн орд (6/22-7/22): Хянуур байх өдөр. Яг одоо танд ямар ч асуудал тулгарсан ‘үгүй’ гэж хэлэхийн оронд ‘тийм’ гэсэн хариулт өгөх хэрэгтэй. Энэ нь танд үр ашигаа өгөх болно. Гэр орон, албан тасалгааныхаа цахилгаан дамжуулах утсуудыг шалга. Огтлох, таслах эд зүйлсээс холхон бай.
Арслангийн орд (7/23-8/22): Хүндрэлтэй өдөр. Хэрвээ найз нөхөд болон хуучин хамтрагчтайгаа хамтарч энэ ажлыг хийх нь танд тийм ч сайхан санаа гэж бодогдохгүй байгаа бол эцсийн шийдвэр гаргах хүртлээ сайтар бодохыг зөвлөж байна. Хайр дурлалын харилцаанд асуудал гарна. Тиймээс хайр дурлалын харилцаандаа анхаарал тавь.
Охины орд (8/23-9/22): Сарын сүүлээр таны сэтгэл зүрхэнд ходоодоор тань дамжин нэвтэрч болно. Од эрхэсийн нөлөөг сэтгэл хөдлөлөө эерэг байлгах эрч хүчээ сэргээхэд ашигла. Та амьдралын тэмцэлд дахин идэвхитэйгээр орно. Ойрын хугацаанд нөхцөл байдал сайжирна. Албан тушаал ахиж, санхүүгийн ажилд амжилт олохыг одод ивээж байна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Өнөөдөр танд мэдлэг боловсролоо тэлэх сайхан боломж гарч ирэхээс гадна аялал зугаалгаар явахад тун ойрхон байна. Хэрвээ та сүүлийн амралтаа авснаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн бол удаан хугацааны аяллаар явах төлөвлөгөөгөө гарга. Аяллаа гайхалтай болгохын тулд далайгаар аялж, сонирхолтой арал, түүхийн дурсгалт газраар аялахыг зөвлөж байна.
Хилэнцийн орд (10/23-11/21): Урлаг, уран бүтээл, хүүхэдтэй ажиллахад та өнөөдөр авьяас чадвараа харуулж чадна. Тэдний удирдлага дор үсчин гоо сайхан амжилттай ажиллана. Шүдээ эмчлүүлж, гоо сайхны мэс засал хийлгэж, эрхтнүүд болон арьсаа цэвэрлэж болно. Үсээ арчлах талаар санаа тавьж, нэн ялангуяа хэрэв та үсээ буддаг бол тохирох шампунь, тэжээлийн тос сонгож болно. Гэвч будаг шунхнаас гадна хүний дотоод сэтгэлээс хүний гоо үзэмж их хамаардаг гэдгийг санахад илүүдэхгүй.
Нумын орд (11/22-12/21): Хянуур өдөр. Төрөл бүрийн гэрээ хэлэлцээр хийх, гэр бүлээ батлуулах зэрэгт тааламжгүй. Тэд таныг дипломатч биш учраас алдаа гаргаж болно гэдгийг ойлгож байгаа. Тиймээс гаргасан алдаандаа уучлал гуйхад л хангалттай.
Матрын орд (12/22-1/19): Эерэг өдөр. Таны асуудлыг шийдвэрлэх онцгой чадварыг хүмүүс үнэлэх болно. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг улам илүү болгох болно. Та гүйцэтгэх ёстой үүргээсээ илүү зүйлд тохогдсоноор тааламж муутай байж болно. Хэрэв урьдчилан бодож тунгаавал ашиг олж болно.
Хумхын орд (1/20-2/18): Хоёрдмол өдөр. Таны дотны хүмүүс хаана, хэнтэй, юу хийж байгааг чинь мэдэхгүй санаа зовних болно. Төрсөн өдрөө гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, түүндээ найз нөхдөө урь. Амьдралын түвшин унаснаар биеийн болон сэтгал санааны эрүүл мэндэд муу нөлөө үзүүлнэ.
Загасны орд (2/19-3/20): Завгүй өдөр. Хэрвээ та өөрийн саналаа дэмжүүлж, хүмүүсээр ойлгуулахыг хичээж байгаа бол ямар ч л байсан эрэмбэ дараатай, бодитой байх хэрэгтэй. Та нарын зарим нэг нь зээлээ найдвартай байлгахын тулд асуудалд орж болзошгүй. Тиймээс зөв замаар явж чадвал та өөрийн зорилгодоо хүрэх болно. Өөрийн зөн совингоороо дахин нэг удаа бусдаар туслуулж замаа заалгуул.
Өнөөдрийн зурхай /2014.03.21/ | ||
Үзсэн: 1094 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.