Шууд Chart

Кимбаб хийх арга

2014-03-20 09:44:53

Орц:
Агшаасан будаа - 2 аяга.
2.Ким - 4ш.
3.Лууван – 1/3 ш.
4.Цагаан манжин – нарийхан  урт хэрчсэн, 4 ш.
5.Хиам эсвэл үхрийн мах- 30-50гр.
6.Огурци – 1/3ш.
7.Өндөг - 2ш.
8.Сонгино – 1/4ш.
9. Давс - бага зэрэг.
10.Ургамлын тос.

Хийх арга:
1. Лууван, цагаан манжин, хиам эсвэл мах, сонгиноо жижиг дөрвөлжин хэрчинэ.Огурцины  доторх нялцгай үрийг авч хаян мөн жижиг дөрвөлжин хэрчинэ.
2. Хайруулын тавгандаа бага зэрэг тос хийн өндгөө хагалан халаасан тавгандаа хийнэ.Ингэхдээ болтол нь хуурч болохгүй. Өндөг бутарч нунтаг болох гээд байдаг..
3. Өөр нэг хайруулын тавганд бэлтгэж хэрчсэн сонгино,лууван,хиам, эсвэл мах, ,цагаан манжин гэсэн дарааллаар хийж бага зэрэг зажлууртай болтол хуурна. Давс хийж амтална.
4. Будаагаа том саванд хийж  хуурсан ногоотойгоо холино.
5. Ким-ээ дэлгээд дээр нь будаатай хуургаа жигд тарааж өгнө.Гэхдээ гараараа тараавал сайн. Будаагаа тарааж байх явцдаа дээрээс нь дарж нялцайлгаж болохгүйг сана.
6. Нэг захаас нь эхлээд хуйлна.
7. Ороож дууссан кимбабаа  гадна  талд нь бага зэрэг тосолж өгвөл өнгө үзэмжтэй болно. Хамгийн сүүлд нь урт кимбабаа 1-1,5 см-ийн хэмжээтэй зүсч таваглана.


Кимбаб хийх арга   
Үзсэн: 9458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй