Шууд Chart

Мишель Обама Хятадад айлчилж байна

2014-03-21 02:30:18

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Хятадад долоо хоногийн хугацаатай айлчлалаа эхлүүллээ. Тэрээр хоёр охин, ээжийнхээ хамт яваа бөгөөд Бээжин болон Чендуд саатаж, урд хөршийн тэргүүн хатагтайтай уулзах юм байна. Хятадын телевизээр Мишелийн айлчлалыг "зөөлөн дипломат бодлого" гэж тодотгосны зэрэгцээ Хятад-Америкийн харилцааг сайжруулах боломж гэж мэдээлжээ. Тодруулбал, "Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн гэр бүлүүдийн хувийн харилцаа бэхжих нь Бээжин, Вашингтоны харилцан ойлголцол сайжрахад түлхэц болно" гэж "Синьхуа" агентлаг мэдээлсэн байна. Мишель Обама өөрийн блогтоо айлчлалынхаа үеэр боловсролын асуудалд анхаарлаа хандуулна гэж бичжээ. Энэ ч утгаараа тэрээр оюутнуудтай уулзаж, Бээжингийн их сургууль дээр илтгэл тавихаар төлөвлөсөн байна. Мишелийн айлчлал Зүүн Хятадын Тэнгис дэх арлын маргаан, Крым, Хятад-Хойд Солонгосын харилцаа зэрэг олон асуудал Хятад-Америкийн харилцааг "шалгаж" байгаа үетэй давхцаж байгаагаараа онцлог болж байна. Гэхдээ Цагаан ордны зүгээс айлчлал ямар нэг улс төрийн утга агуулгагүй гэж мэдэгдээд байгаа юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Мишель Обама Хятадад айлчилж байна  
Үзсэн: 1257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй