Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.03.22/

2014-03-22 07:17:33

Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 22. Бямба гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 21. Онгоц одтой, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 7 цаг 00 минутад мандан, 19 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар, шороо малтахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Мөрөөдлөө биелүүлэх өдөр. Өнөөдрийн гараг эрхэсийн чиг хандлага хонинуудад ээлтэй байх болно. Гаргасан шийдвэр чинь илүү оновчтой байх болно. Хэрэв хэлэлцэгдэж байгаа чухал асуудлууд байгаа бол та цаг гарган эдгээр асуудлуудад нухацтай хандан шийдлийг олох хэрэгтэй. Хайрын нууцлаг байдал танд бага зэрэг төвөг удах бололтой. Гэвч та эргэн тойрон дахь асуудлаа бие даан амжилттай шийдвэрлэж чадах бололтой.

 

Үхрийн орд (4/20-5/20): Азтай өдөр. Тун удахгүй та маш олон өөрчлөлтүүдийг хийж эхлэх болно. Өөрт гарсан өөрчлөлтүүдийн талаар тэмдэглэл хөтлөөрэй. Одоо аз таны талд байна. Гэхдээ удахгүй эрсдэлийг давж та ялалт байгуулна. Дүгнэж цэгнэсэн хүмүүсээс аль болох хол бай. Танд тэдний шүүмжлэл огт хэрэггүй ээ.

 

Ихрийн орд (5/21-6/21): Хайртай хамаатнуүд, сайхан байр энэ бүхэн танд бий. Гэвч та эдгээрийг үнэлдэггүй. Таны эргэн тойронд энэ бүхний өчүүхэн хэсэг нь ч байхгүй хүмүүс байдгийг сана. Гэхдээ өөрийн амьдралаа далайн чанадын тэрбумтануудтай, алдартай одуудын амьдралтай бүү зүйрлүүл. Энэ тохиолдолд та дэндүү ядуу харагдана, өөртөө байгаа бүхнээ үнэлж сур.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Хоёрдмол өдөр. Таны ажил чинь муу явагдаж байгаа нь таны хамтрагчаас шалтгаалж байна шүү. Та өөр хүнтэй ажлаад үзээрэй. Өөрийн төлөвлөгөөгөө түүнд танилцуул. Хамтран ажилласнаар олон зүйлийг бүтээж чадна. Хардалтаас болж сэтгэл хөдлөлөө хэт хурцаар илэрхийлэх үйл явдалд бэлэн бай.

 

Арслангийн орд (7/23-8/22): Эерэг өдөр. Ажил хэргийн түнштэйгээ чухал асуудал шийдэх бололтой. Өмнөх өдрийн таагүй явдалд сэтгэл хямарсан ч одоо та тун дажгүй байна. Хуучин андтайгаа уулзаж магадгүй. Хайр дурлалын харилцаа тогтворгүй байна. Ямар нэг хууран мэхлэлт тохиолдох бөгөөд бодит байдалд илүү их анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Байгалийн эмчилгээ хийдэг газарт оч. Энэ нь таныг тайвшрахад туслах болно.

 

Охины орд (8/23-9/22): Энэ өдөр харилцаа холбоо тогтоох, уран бүтээлч уулзалт зохиох, дотны хүмүүстэй амрахад таатай өдөр. Ганц бие хүмүүс амьдралынхаа ханьтай учрах бололтой. Ойр дотны хүмүүстэйгээ харьцаагаа бэхжүүлэх боломж гарна. Биеийн дархлаа муудах, соттууруулах ундаанд дурлах үзэгдэл илэрч магадгүй байна.
 . 

 

Жинлүүрийн орд (9/23-10/22):  Романтик адал явдалтай учирах өдөр. Таны бодоогүй хүнээс сэтгэл хөдлөм анхаарал халамж авна. Өөрсдөдөө зориулан бяцхан аялал зохио. Сонгосон хүнд тань ер бусын бэлэг таалагдана. Иймээс тусдаа байх газраа сонгохдоо уран сэтгэмжээ ашигла. Хэрвээ боломж гарвал хайртай хүнтэйгээ ая тухай ба үнэтэй аялалд яв.



Хилэнцийн орд (10/23-11/21): Сэрэмжтэй байх өдөр. Өнөөдрийн хийх зүйлээ хуваарилахдаа хурц.сониуч ухаанаа ашиглах нь зүйтэй. Бичиг баримтаа цэгцлэх, бизнесийн онцгой үйл ажиллагаа явуулах эсвэл гэрийн даалгавраа хийхэд хялбар байх болно. Санхүүгийн байдал, асуудлаа бодит ба тодорхой чармайлтын үр дүнд зохицуулж чадах болно. Чанартай бараа хайж олох, үнийг нь наймаалцах бас нэгэн өдөр. Жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүмүүст ээлтэй байх болно. Өнөө орой хэт их идэж, уухаас болгоомжил.

Нумын орд (11/22-12/21): Хүнд өдөр. Ямар ч ажил хийсэн туйлын анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Дарга, удирдлагатайгаа зөрчилдөж болзошгүй байгаа тул аль болох төвийг сахихыг хичээх нь зүйтэй. Хамаатан садангуудын хооронд асуудал үүсч болзошгүй байна. Аливаа зүйлийг хийхдээ зөн билэгтээ найдах хэрэггүй. Үүний оронд итгэж болохуйц хүмүүсийн зөвлөгөөг сонссон нь дээр.

 

Матрын орд (12/22-1/19): Эерэг өдөр. Хэрвээ өнөөдрийн гараг эрхэсийн шилжилт дарга болон олон нийттэй харилцах зэргээс бүрдэж байгаа бол таны анхаарал хандуулах нэгдүгээр асуудал нь сэтгэл санаагаа тааламжтай байлгах явдал юм. Та бусад хүмүүст ашиглуулахаас болгоомжил. Гэр бүлийнхэнтэй холбоотой зарим нэгэн асуудал тулгарч болзошгүй. Та чөлөөт цагаа спорт, хоббиндоо зарцуулах нь таныг сэдэлжүүлж, сэргээж өгөх болно. 

Хумхын орд (1/20-2/18): Найз нөхөдтэйгөө наргиж цэнгэхэд тааламжгүй өдөр. Хувь тавилан таны өмнө хүнд даалгавар тавина. Бүх хүчээ цуглуулж, хүнд байдлаас гар. Гол нь тэвдэх хэрэггүй, хөнгөмсөг үйгдэл бүү гарга. Хосууд аль болох илэн далангүй байж ойлголцохгүй бол харьцаанд ан цав үүсвэл эвлэрэхэд хүнд байх болно.

 

Загасны орд (2/19-3/20):Тааламжтай өдөр. Эдгээр завгүй өдрүүдэд та олон арга хэмжээн дээр нэгэн зэрэг очих шаардлагатай болно. Оюуны ачааллаа хэтрүүлэх хэрэггүй. Энэ өдөр хөршөө сорьж үз. Бусад хүмүүстэй үргэлж эв найртай байх нь маш чухал. Таны амьдралд чухал байр суурь эзлэх хүндээ миний хувьд маш чухал хүн шүү гэдгийг хэл.
 


Өнөөдрийн зурхай /2014.03.22/  
Үзсэн: 1212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй