Шууд Chart

Чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна

2020-01-17 12:39:40

МХЕГ-ын даргын 2009 оны 214 дүгээр тушаалаар баталсан “Хуулиар эрх олгогдсон байгууллагад улсын байцаагч ажиллуулах журам”-ын дагуу сумдын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, Мал эмнэлэг, үржлийн албадын албан хаагчид болон зарим салбарын яам, төрийн байгууллагуудын албан хаагчдад орон тооны бус улсын байцаагчийн эрх олгож, хамтран ажилладаг. Тухайлбал, байгаль орчны хяналтын улсын байцаагчаар БОАЖЯ-нд 252, сумдад 302 хүн ажилладаг бол Мал эмнэлгийн ерөнхий газарт мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаар 302, Зам тээврийн яаманд авто тээврийн хяналтын улсын байцаагчаар 76 хүн эрх аван ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр хуулиар эрх олгогдсон байгууллагад ажиллаж буй улсын байцаагчдыг чадавхжуулах сургалтыг аймаг тус бүрт зохион байгуулж байна.

Тус сургалтаар өнгөрсөн оны хяналт шалгалт, илэрсэн зөрчил, дутагдал, түүний шалтгаан, цаашид хуулийн хэрэгжилтийг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд юунд анхаарч ажиллах талаар мэдээлэл өгч, мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байна. Мөн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав.


Чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй