Шууд Chart

Иргэдийн анхааралд

2020-01-24 10:01:07

Монгол Улс Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн Конвенци, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протокол болон тэдгээрт оруулсан 1990 оны Лондонгийн, 1992 оны Копенгагений, 1999 оны Бээжингийн нэмэлтүүдэд нэгдэн орж озон задалдаг бодисын хэрэглээг үе шаттай бууруулж, улмаар бүрэн хязгаарлах, эдгээр бодисыг орлуулах бодисоор солих үүргийг хүлээсэн.

Монреалын Протоколын 2016 оны Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд 2020 онд нэгдэн орж, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд нөлөөтэй орлуулах бодисын хэрэглээг 2024 оноос бууруулах зорилт тавин ажиллаж байна.

Олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 129 дүгээр тогтоолоор “Озоны үе давхаргыг хамгаалах үндэсний хөтөлбөр”, 2001 оны ЗГ-ын 54 дүгээр тогтоолоор Монгол Усын “Хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалт” 2012 оны “Агаарын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны ЗГ-ын 277 дугаар тогтоолоор “Озон задалдаг болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журам”, Озон задалдаг бодисын жагсаалт, Озон задалдаг бодисыг орлуулах бодисын жагсаалт, Озон задалдаг болон бусад орлуулах бодис агуулсан тоног төхөөрөмжийн жагсаалтыг тус тус батлуулан хэрэгжүүлж  байна.

Дээрх тушаал шийдвэртэй холбогдуулан дараахь үйл ажиллагааг явуулахгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна. Үүнд:

  • Дээрх журмын 2 дугаар хавсралтын III бүлэгт заасан гидрохлортфторт нүүрсустөрөгч (НСFC) төрлийн бодис агуулсан төрөл бүрийн үйлдвэрийн шугам, түүнд ашиглах бүтээгдэхүүн, техник технологийг 2020 оны 01 дүгээр сараас эхлэн импортлохгүй байх,
  • Агаарын тухай хуулийн 25.2-д тухайн жилд импортлох озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллага жил бүр тогтооно гэж заасны дагуу квотод хамрагдсан байх,
  • Дэлхий нийтээр гидрохлортфторт нүүрсустөрөгч (НСFC) төрлийн бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулж хэрэглээнээс гаргах үйл ажиллагаа явагдаж байгаатай холбогдуулан озон задалдаг бодис болон орлуулах бодис болон тэдгээрийг агуулсан хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийг Озоны үндэсний албаны тусгай зөвшөөрөлтэйгээр импортлох,
  • Хэрэглээнээс гарсан, хилээр нэвтрүүлэхийг хориглосон озон задалдаг бодис импортлохгүй байх,
  • Хэрэглээнээс гарсан, хилээр нэвтрүүлэхийг хориглосон озон задалдаг бодисоор цэнэглэх аливаа тоног төхөөрөмж импортлохгүй байх,
  • Төрийн болон орон нутгийн өмчөөр хийх тендерийн худалдан авалтад хэрэглээнээс гарсан болон хэрэглээг нь үе шаттай бууруулж буй озон задалдаг бодис ашигладаг тоног төхөөрөмж худалдаж авахгүй байх, техник технологи, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтэд хэрэглээнээс гарсан озон задалдаг бодис оруулахгүй байх,
  • Полиуретан хөөсөн сэндвич хавтан, ХPS шахмал хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх зорилгоор ашиглахыг хориглосон бодисын жагсаалтад орсон дихлорфторэтан (R141b), хэрэглээг нь үе шаттай бууруулж буй бодис болох хлордифторметан (R22) бодисыг импортлохгүй байх,
  • Монреалийн протоколд нэгдэж ороогүй улс оронд озон задалдаг бодис болон орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг реэкспортлохгүй байх.

 

ЭКСПОРТ, ИМПОРТ, ХИЛИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР


Иргэдийн анхааралд  
Үзсэн: 921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй