Шууд Chart

Стрессийг хэрхэн даван туулах вэ?

2014-03-24 17:52:26

Хүн гэдэг сэтгэл зүйн амьтан болохоор гадаад орчны болон дотоод сэтгэлийн хүчин зүйлээс шалтгаалж сэтгэл зүйн хямралд орж цаашлаад бие физиологийн хувьд эрүүл мэнд муудах шалтгааныг үүсгэж байна. Тэгэхээр хэрхэн яаж сэтгэл зүйн таагүй байдлаас гарах стрессийг хэрхэн зохицуулж өөртөө ашигтайгаар эргүүлж авах аргад суралцах нь таны эрүүл энх аж төрөх, үр бүтээлтэй ажиллах гол нөхцөлийг хангаж өгнө. Стрессийг зохицуулж сурна гэдэг нь өөрийнхөө бодол, сэтгэл хөдлөл, ажлын хуваарь, асуудлыг шийдвэрлэх арга зам зэргээ хэрхэн зохицуулж сурахыг хэлж байна.

Стрессийн шалтгааныг олж тогтоох
 
Стрессээс гарах аргаа хайхаас өмнө хамгийн түрүүнд түүнийг ямар шалтгаанаас үүдэн бий болсныг тодорхойлох нь чухал. Ингэхдээ стрессийн уг сурвалжийг өөрийн зуршил хандлагаас хайх хэрэгтэй. Стресс мэдээж гадаад олон төрлийн хүчин зүйлээс үүдэн гарсан байж болох ч үүнд хандаж буй таны хандлага гол нь чухал.
 
Стресс чинь таны ажил амьдралтай холбоотой байна уу ? Намайг тойрсон бүх зүйл намайг галзууруулах гэж байна гэж та боддог уу. Эсвэл энэ нь таны бие хүний нэгээхэн хэсэг болчихсон байна уу? Өөрөөр хэлбэл, та “Би угаасаа л маш их ууртай тэгээд л болоо” гэж боддог уу.
 
Та стресст орохоороо бусад хүмүүс юм уу гадны нөлөөллийг буруутгадаг. Ихэвчлэн хамт ажиллагсад юм уу дарга эсвэл найз нөхөд болон гэр бүлийн шалтгаан, ажил алба цаашлаад нийгмийн байдал үзэгдэл зэргээс шалтгаалан таны сэтгэл хямарсан гэж та боддог уу?
 
Стрессийг тайлах эрүүл бус аргууд
 
-       Тамхи татах
-       Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
-       Хэт их идэх эсвэл хоолноос гарах
-       Телевиз болон компьютерийн өмнө ихэнх цагаа өнгөрөөх
-       Найз нөхөд, гэр бүл болон үйл ажиллагаанаас зугтаах
-       Тайвшруулах эм хэрэглэх
-       Хэт их унтах
-       Ажлаа хойшлуулах
-       Асуудалтай тулгарахаас зайлсхийх
-       Бусдад бухимдлаа гаргах (зодоон хийх, уурлах эмх замбараагүй байдал үүсгэх, хүчирхийлэл үйлдэх )
 
Хэрвээ таны хэрэглэж буй арга тань сэтгэл санаа болон бие махбодийг дэмжихгүй байвал, шинэ арга зам олох шаардлагатай болсныг илтгэж байна. Стрессээс гарах олон төрлийн арга байдаг хэдий ч түүнээс өөрт тохирсныг сонгон хэрэглэх хэрэгтэй. Стрессийг даван туулах доорх аргыг та хэрэглээд үзээрэй.
 
Стресстэй нөхцөл байдлыг даван туулах  шилдэг  дөрвөн арга
 
1.     Шаардлагагүй стресс үүсгэгчээс зайлсхийх
 
Стресс үүсгэгч болгоноос зугтах боломжгүй ба нөхцөл байдлаас зайлсхийх зөв зүйтэй зүйл биш. Гэвч та амьдралдаа дараах байдлаар стресс үүсгэгчүүдээс зайлсхийх боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
· Үгүй гэж хэлж сур:  – Өөрийнхөө хил хязгаарыг мэдэж хүмүүсийг түүнд нэвтрэхийг таслан зогсоо. Таны хувийн болон ажил хэргийн амьдралд аль алинд нь илүү ачаа нэмж буй хүмүүст үгүй гэж хэлж сур.
 
· Таныг стресстүүлдэг хүмүүсээс зайгаа барь: - Хэрвээ хэн нэгэн таны амьдралд төвөг удаад байвал тэр хүнээс харилцаагаа тасал. Аль болох уулзахгүй бай.
 
· Хүрээлэн буй орчноо хяналтандаа ав: - Орой мэдээ үзэхэд таныг бухимдуулдаг бол телевизээ унтраа. Замын хөдөлгөөн таныг бухимдуулдаг бол явах тойргоо багасга. Захаас юм авах хэцүү байдаг бол дэлгүүрийг сонго.
 
· Халуун сэдвийн талаар ярихаас татгалз: - Шашин шүтлэг болон улс төрийн асуудал нь таныг тавгүйрхүүлдэг бол эдгээрийн ярианы сэдвээсээ хас.хэрвээ та урьдын адил сэдвээр урьдын адил хүмүүстэйгэ дахин маргалдаж байгаа бол үүнийгээ зогсоо.
 
· Хийх ажлын жагсаалтаа багасга:- Ажлын хуваарь , үүрэг хариуцлага , болон өдөр тутмын хийх ёстой ажилдаа анализ хий. Хэрвээ таны тавган дээр хэтэрхий их хийх зүйл байгаа бол заавал хийх зүйл болон хийвэл зүгээр зүйлийг ялгаж өг.
 
2.      Нөхцөл байдлыг өөрчлөх
 
Хэрвээ та стресстэй нөхцөл байдлаас зайлсхийж чадахгүй бол түүнийг өөрчлөөд үз. Та юуг өөрчилж чадахаа тодорхойлсноор асуудал үүсэхгүй. Энэ нь та бага багаар  өдөр тутмын амьдралдаа өөрчлөлт хийнэ гэсэн үг юм.
 
· Мэдрэмжээ нуухын оронд илэрхийл: - Хэрвээ хэн нэгэн танд төвөг удаад байвал нээлттэй эелдэг байдлаар түүнтэй
харилцаж үүнийг ойлгуул.
 
· Амлалт өг:- Та хэн нэгнийг зан аашаа өөрчлөөсэй гэж хүсдэг шигээ өөрийнхөө зан аашийг бас өөрчил.
 
· Илүү эрч хүчтэй өөртөө итгэлтэй бай:- Амьдралдаа битгий хойш суу. Асуудлыг шийдвэрлэж түүний эсрэг өөрийн чадах бүхий л зүйлийг хий.
 
· Цагаа илүү үр дүнтэй ашигла:- Цагийн муу менежмент нь стрессийн үндсэн шалтгаан болдог.
 
3.     Стресс үүсгэгчтэй дасан зохицох
 
Хэрвээ та стресс үүсгэж буй хүчин зүйлийг өөрчилж чадахгүй бол өөрийгөө өөрчил. та стресстэй нөхцөл байдалд дасан зохицож  чадсанаар өөрийн итгэл найдвараа өөрчилж чадна.
 
· Дахин томьёолох:- Стресстэй нөхцөл байдлыг илүү эерэг тэлээс нь олж харах. Замын бөглөрөлд бухимдаж байхын оронд бөглөрөөн дундах түр зогсолтыг ашиглан дуртай дуу радиогоо сонсох гэх мэт өнгөрөө.
 
· Нөхцөл байдлыг том зургаар хар:- Стресстэй нөхцөл байдлын талаар төсөөлөл олж ав. Өөрөөсөө энэ ирээдүйд ямар ач холбогдолтой талаар асуу. Энэ нь сар үргэжлэх үү жил үргэлжлэх үү ? Үүүнд сэтгэл санаагаа тавгүйтүүлэх нь үнэхээр утгатай эсэх. Хэрвээ үгүй гэж хариулбал өөрийн цаг болон энергидээ анхаарлаа хандуул.
 
· Өөрийн стандартыг өөрчил:- Төгс зүйл рүү тэмүүлэх нь стрессийн үндсэн нөхцөл болдог. Төгс төгөлдөрийн шаардлагад нийцээнгүйн улмаас өөрийгөө доош хийж байгаа байдлаа таслан зогсоо.Өөртөө болон бусдад боломжтой стандарт тавь, энэ нь хангалттай сайн гэж хэлж сур.
 
· Эерэг зүйлд анхаарлаа хандуул:- Стресст орох үедээ амьдарлын үнэт зүйлс өөрийн давуу талууд болон авъяас билгээ эргэцүүлэн бод энэ энгийн арга нь таныг алсын хараатай байхад тусална.Таны сэтгэл хөдөлөлийн болон бие махбодийн эрүүл байдалд юу тусална гэж та бодож байна. Хэрвээ чи өөрийнхөө сайн талуудыг олж харах юм бол сэтгэл санаа тань дээшилж энэ нь цаашлаад сайн зүйл болон хувирах болно.
 
4.     Өөрчилж чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөр
 
Зарим төрлийн стресс үүсгэгчээс зайлсхийх боломжгүй байдаг. Жишээлбэл хайртай хүнээ алдах , хүнд өвчин тусах, үндэстний хямрал гэх мэт зүйлсийг та өөрчилж чадахгүй. Ийм нөхцөлд стрессийг даван туулах хамгийн сайн арга бол тэдгээрийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Хүлээн зөвшөөрнө гэдэг нь хүнд зүйл боловч урт хугацааны явцад өөрийн өөрчилж чадахгүй нөхцөл байдлынхаа эсрэг харамсаж гашуудсанаас түүнд дасан зохицох нь амархан байх болно.
 
· Хянаж чадахгүй зүйлээ хянах гэж бүү оролд:-  Амьдрал дээр олон зүйл бидний хяналтнаас гадуур байдаг ялангуяа бусад хүмүүсийн зан авир. Тэдгээрт бухимдаж байхаар асуудалд хариу үзүүлэх арга зам зэрэг өөрийн хяналт тавьж чадах зүйл дээр анхаарлаа хандуул.
 
· Гаднаас нь хар:-  Сорилтуудтай тулгарах үедээ тэдгээрийг цаашид өсөж хөгжих боломж гэдэг талаас нь харах хэрэгтэй. Хэрэв таны сонголт хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэсэн тохиолдолд алдаанаасаа суралц.
 
· Мэдрэмжээ хуваалц:- Итгэлтэй найзуудтайгаа ярилц эсвэл сэтгэл зүйчид ханд. Өөрийгөө илэрхийлэх нь стресстэй нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй нь өөрийгөө цэвэрлэхэд тусална.
 
· Уучилж сур:- Бодит байдал дээрээ бид хүн бүхэн алдаа хийдэг төгс бус дэлхий дээр амьдарч байгаа гэдгээ хүлээн зөвшөөр. Уур бухимдал , атаа хорслоо өөрөөсөө чөлөөлж явуул. Уучилж өршөөж өөрийгөө сөрөг энергээс чөлөөл.
 
5.     Хөгжилдөх, чөлөөт цаг гаргахад анхаарлаа хандуул
 
Өөртөө эерэг хандлагыг бий болгосноор өөрийгөө хүмүүжүүлж амьдрал дахь стрессээ багасгаж чадна. Өөртөө хөгжилдөх амрах цаг гаргаж байвал стрессийг даван туулах чадвартай байх болно.
 
Амрах болон өөрийгөө цэнэглэх эрүүл аргууд:
 
-       Алхахаар явах
-       Байгалд цагийг өнгөрөөх
-       Сайн найз руугаа ярих
-       Ажиллаж хурцадмал байдлаас гарах
-       Өдрийн тэмдэглэл хөтөл
-       Ваннтай халуун усанд ор
-       Анхилуун үнэртэй лаа асаа
-       Аяга халуун кофе юмуу цай уу
-       Гэрийн тэжээмэл амьтантай тогол
-       Гэрийнхээ гадаах цэцэрлэгээ тохижуул
-       Массаж хийлгэ
-       Сонирхолтой ном эргүүлэх
-       Хөгжим сонсох
-       Хошин шог үзэх зэргээр стрессээ тайлаарай.
 

Стрессийг хэрхэн даван туулах вэ?   
Үзсэн: 13976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
tsengelmaa [127.0.0.xxx] 2019-12-27 11:35
k
Fire [127.0.0.xxx] 2019-11-24 13:25
Үнэхээр хэрэгтэй зөвөлгөө байна. Хүн бүхэн алдаа гаргадаг, алдаа гаргасан хүн гэмшиж сэтгэлээр унан гутрах үеийг даван туулах нь хамгаас чухал юм байна. Баярлалаа.

Бидэнтэй нэгдээрэй